Бөхчүүд талцаж, цэцэд нь хуралдаж чадсангүй

Хуучирсан мэдээ: 2020.10.26-нд нийтлэгдсэн

Бөхчүүд талцаж, цэцэд нь хуралдаж чадсангүй

Бөхчүүд талцаж,  цэцэд нь хуралдаж чадсангүй

МҮБХ-ны 2017 оны Их эе хурлаас сонгогдсон Цэцдийн зөвлөлийн 67 гишүүний хурал аравдугаар сарын 24-нд болохоор товлогдсон. Гэвч энэ өдрийн хуралд 26 гишүүн ирж ирц хүрээгүйн улмаас ирцийг бүрдүүлж өчигдөр/2020.10.25/ дахин хуралдахаар хойшлуулсан. Өчигдөр/2020.10.25/ Цэцдийн зөвлөлийн хуралд 14 гишүүн ирж, ирц дахин хүрээгүй тул хуралдсангүй.

Аравдугаар сарын 24-ний хуралд:
1. Х.Баянмөнх дархан аварга
2. А.Сүхбат дархан аварга
3. С.Мөнхбат улсын аварга
4. Б.Гантогтох улсын гарьд
5. Ө.Бат-Орших улсын гарьд
6. Д.Амгаа улсын заан
7. Д.Амгаланбаатар улсын заан
8. О.Одгэрэл улсын заан
9. Г.Ганхуяг улсын харцага
10. Д.Жанчивдорж улсын начин
11. С.Эрхэмбаяр улсын начин
11. Н.Мөнхжаргал улсын начин
12. Ж.Отгонбаяр улсын начин
13. Н.Зоригтбаатар
14. Ү.Хүрэлбаатар
15. Л.Ням
16. Ч.Ганболд
17. Ж.Лхагвасүрэн
18. Г.Жамсран
19. Г.Эрдэнэбаяр
20. В.Даваабаатар
21. Ч.Хүрэлбаатар (Өвөрхангай)
22. Р.Батболд (Архангай)
24. н.Батлав (Дархан) нарын гишүүд ирсэн.

Өчигдөр буюу аравдугаар сарын 25-ны хуралд:
1. Х.Баянмөнх дархан аварга
2. Б.Гантогтох улсын гарьд
3. О.Одгэрэл улсын заан
4. С.Эрхэмбаяр улсын начин
5. Н.Мөнхжаргал улсын начин
6. Ж.Отгонбаяр улсын начин
7. Н.Зоригтбаатар
8. Ү.Хүрэлбаатар
9. Л.Ням
10. Ч.Ганболд
11. Ж.Лхагвасүрэн
12. Г.Эрдэнэбаяр
13. В.Даваабаатар
14. Р.Батболд нарын 14 гишүүн ирсэн байна.

Одоо ид барилдаж буй бөхчүүдийн хувьд өнгөрсөн Баасан гаригт хуралдаж, допингийн талаар хэлэлцсэн аж. Тэдний дунд допингийг хүлээн зөвшөөрөх талаар ярьж буй нэг хэсэг байгаа бол үүнтэй хатуу тэмцэж, допинг хэрэглэсэн гэх 38 бөхийн нэрсийг ил болгохыг шаардаж буй нэг хэсэг бий гэнэ.

Үйл явдлыг эргэн сануулвал, өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 11-нд АТГ-аас "Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн төрөлд таван болон түүнээс дээш давж шөвгөрсөн 16 бөхөөс сэргээшийн шинжилгээний сорьц авах ажлын хэсэгт ажиллаж байсан албан тушаалтнууд шинжилгээний сорьцийг өөрчлөх, итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний хариуг хууль бусаар өөрчилж, олон нийтэд худал мэдээлэл тараах замаар албаны үүрэг, эрх мэдлээ урвуулан их хэмжээний хахууль авсан байж болзошгүй хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Сүүлийн 10 жилийн байдлаар буюу 2009-2019 оны наадамд шөвгөрсөн давхардсан тоогоор 192 бөх байгаа. Давхардлыг нь арилгавал 109 бөх байна. Эдгээр 109 хүнээс дахин тодорхой төрлийн шинжилгээ авч хариуг дэлхийн допингийн эсрэг төвийн Солонгос дахь итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээтэй харьцуулан шалгана" гэж мэдээлсэн. Энэхүү мэдэгдлээс удалгүй допингийн шинжилгээнд бүдэрсэн 38 бөх бий гэж мэдэгдсэн юм.

Энэхүү 38 бөхийн мэдээлэлтэй холбогдуулан одоо ид барилдаж буй бөхчүүд өнгөрөгч нэгдүгээр сарын 25-ны өдөр хэвлэлийн бага хурал зарлаж, МҮБХ-ны удирдлага, МҮБХ-ны Цэцдийн зөвлөлд Цэцдийн зөвлөлийг хуралдуулж, Их Эе хурлыг яаралтай зохион байгуулах шаардлагыг хүргүүлсэн. Гэвч шаардлага хүргүүлсэн бөхчүүд нь Цэцдийн зөвлөлийн хуралдаа оролцсонгүй дахин хойшилж байна. Тэрхүү шаардлагыг дэмжиж 262 бөх гарын үсгээ зурсан бөгөөд үүний 63 нь улсын цолтой, 183 нь аймгийн цолтой, 16 нь сумын цолтой бөхчүүд байв.

Цэцдийн зөвлөлийн хурал хамгийн сүүлд 2018 оны гуравдугаар сарын 24-ний хуралдаж байжээ.

Өмнөх Цэцдийн зөвлөлийн хурлууд бүгд тодорхой шалтгааны улмаас хойшлогдож, хүчингүй болж байжээ. Тодруулбал, өнгөрөгч нэгдүгээр сарын 31-нд товлогдсон Цэцдийн зөвлөлийн хурлыг шинэ коронавирусийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс хойшлуулж байсан бол саяхан зохион байгуулагдсан Цэцдийн зөвлөлийн хуралд одоо ид барилдаж буй бөхчүүд хангалттай оролцоогүй, мөн гишүүдийн ирц бүрэлдээгүй гэж нэр бүхий бөхчүүд ажлын хэсэгт хандсан учир дахин хуралдуулахаар шийдвэрлэсэн. Ийнхүү гурав дахь удаагаа товлогдсон Цэцдийн зөвлөлийн хурлын ирц дахин бүрдсэнгүй. Удахгүй Монголын үндэсний бөхийн холбооноос мэдэгдэл гарган, дараагийн Цэцдийн зөвлөлийн хурлын товыг гаргах биз ээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
4
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж