Урагшилдаггүй нийтийн тээвэр ухамсаргүй "туулайнууд" | News.MN

Урагшилдаггүй нийтийн тээвэр ухамсаргүй "туулайнууд"

Урагшилдаггүй нийтийн тээвэр ухамсаргүй "туулайнууд"

Урагшилдаггүй нийтийн тээвэр ухамсаргүй "туулайнууд"

Нийтийн тээврийн үйлчилгээнд ухаалаг систем нэвтрээд таван жилийн нүүр үзжээ. Эхэн үед иргэд шинэ үйлчилгээнд дасахгүй бэлэн мөнгөөр үйлчлүүлдэг байсан. Харин одоо картны хэрэглээ нэмэгдэж, иргэдийн ухамсар ч дээшилсэн болохыг жолооч нар хэлж буй. Өнөөдрийн байдлаар нийслэл хотод 98 чиглэлд 934 автобус иргэдэд үйлчилж байгааг албаныхан мэдээллээ. Гэхдээ зарим жолооч нар бэлэн мөнгөөр үйлчилж, нийтийн тээврийн ачааллыг зорчигчид “туулайчлах” явдал буурахгүй байна.

Энэ он гараад нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ картаа уншуулж, мөнгөө төлөөгүй 1200 орчим иргэнд торгуулийн арга хэмжээ авчээ. Үүний 670 орчим нь зөвхөн есдүгээр сард илэрсэн зөрчил ажээ.

Өнгөрөгч Баасан гаригийн оройн 18.00 цагийн үед Спортын төв ордоны эсрэг талын автобусны буудлаас Хайлааст чиглэлийн нийтийн тээвэрт суулаа.  Сургууль, цэцэрлэг, ажил төрөл ид тардаг, хүмүүс гэртээ харихаар бужигнадаг, нийтийн тээврийн ачаалал нь хэтэрдэг оргил үе.

Уг автобусанд сууж буй 10 хүний зургаа нь карт уншуулсан бол гурав нь бэлэн мөнгө өгч байв. Харин нэг хүний үлдэгдэл мөнгө хүрэлцээгүйн улмаас картаа цэнэглүүлэхээр буусан юм. Зарим нь картаа уншуулах ч үгүй орчих юм.

"ИД АЧААЛЛЫН ҮЕД НЭМЭЛТ АВТОБУС ЯВУУЛАХ ШААРДЛАГАТАЙ"

Автобусны жолооч Т.Цэрэндаваа “Нэг үеэ бодоход иргэдийн ухамсар дээшилж, нийтийн тээврээр зорчихдоо карт ашигладаг болсон. Гэвч зарим хүмүүс картаа цэнэглэхгүй эсвэл үнэ төлбөргүй үйлчлүүлэх сонирхолтой байдаг. Ихэвчлэн өглөө ажил, сургуульдаа явах үеэр зорчигчид “Автобусны карт цэнэглэх цэг ажиллахгүй байна , цэнэглэж чадсангүй” гэж хэлдэг. Зарим нь “Ажил төрөлдөө яарч байна” гээд картаа уншуулалгүй явчихдаг. Зарим араас нь дуудаад байхад л чимээгүй гүрийгээд явдаг гэв.

Мөн "Замын түгжрэл ихтэй үед шугамын автобуснууд нэг талдаа гарч, зогчигчид 30-40 минут автобусны буудал дээр хүлээх үе гарна. Манай компанийн хувьд нэмэлт автобус явуулаагүй. Уг нь ажил эхлэх, тарах ачаалалтай цагаар шугамын автобусны тоог нэмэх шаардлагатай байдаг. Хайлаастын чиглэлд ажлын өдөр найман автобус явдаг” тухай хэлж байв.

Тус чиглэлд үйлчлүүлж явсан иргэн С.Туяа “Миний хувьд өдөр болгон сургуулийн хүүхэд зөөж, автобусаар явдаг. Би картаа саяхан сунгуулсан. Ихэвчлэн тав, 10 мянган төгрөгөөр картаа цэнэглэчихдэг. Заримдаа автобусны картаа цэнэглэж амжаагүй бол бэлэн мөнгөөр зорчдог” гэдгээ нуусангүй.

Энхтайвны өргөн чөлөө-Таван шар-Офицерын ордны чиглэл хамгийн ачаалалтай байдаг бол Дүнжингарав-Хүннү 2222-хороолол гээд гурван автобустай чиглэл хамгийн бага ачаалалтай байдаг ажээ.

“ӨДӨРТӨӨ 500 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ИРГЭДИЙН КАРТЫГ ЦЭНЭГЛЭДЭГ”

“Ер нь нийтийн тээврийн ачаалал их шүү дээ. Тэр дундаа ажил, сургууль эхлэх, тарах цагаар хүн суухын аргагүй байдаг. Улаанбаатар хотын иргэд олон машин унаж байхаар нийтийн тээврээ хөгжүүлвэл замын түгжрэл буурна гэж боддог. Нийтийн тээврийн үйлчилгээ нэвтэрснээр зорчигч болон тухайн автобусны компанид давуу талтай болсон. Үүний хажуугаар зарим хүмүүс автобусаар үнэгүй зорчих сонирхолтой байдаг. Ачаалалтай цагаар үйлчлүүлэхдээ картаа цэнэглэж амжаагүй бол дэргэдэх хүнийхээ картыг уншуулж, тэр хүндээ бэлэн мөнгийг нь өгч зөв байдлаар үйлчлүүлж болно шүү дээ. Зарим ухамсаргүй иргэдэд шаардлага тавихаар хүлээж авахгүй, хэрэлддэг. Тиймээс хүмүүст ухамсартайгаар нийтийн  тээврээр зорчихыг хүсье” хэмээн автобусаар үйлчлүүлж яваа Н.Батпүрэв хэлсэн юм.

Ард кино театрын буудалд байрлах U-Money карт цэнэглэх цэгээр 10 жилийн сурагчид үйлчлүүлж, автобусны картаа цэнэглүүлж байв. Тэд 1000, 2000 төгрөгөөр картаа цэнэглүүлж харагдана. “Иргэд нэг үеэ бодоход автобусны картаа тогтмол цэнэглүүлж, үйлчлүүлдэг болсон. Зуны улиралд амралт, зугаалгын цагаар хүмүүс картаа цэнэглүүлэх нь багасчихдаг. Бусад үед дажгүй ээ. Ихэнх иргэд 500, 1000, 2000, 5000 төгрөгөөр картаа цэнэглүүлдэг. Их мөнгөөр цэнэглүүлдэг хүн ховор доо. Бид автобусны карт цэнэглэх төхөөрөмжөө цэнэглэхдээ хувиасаа мөнгө төлж, нэг хувийн ашиг авдаг. Би сардаа энэ төхөөрөмжөө 10 сая төгрөгөөр цэнэглэхэд 100 мянган төгрөгийн ашиг авдаг гэсэн үг. Дэндүү бага хувийг өгч байна. Өдөртөө 500 мянган төгрөгөөр иргэдийн картыг цэнэглэдэг. Өглөө эрт автобус явж эхлэх үеэр 06.00 цагт ажиллаж, орой тарах хүртэл нь ажилладаг”-аа худалдагч эмэгтэй хэллээ.

Карт цэнэглэх цэгээр үйлчлүүлж буй Э.Аззаяа охин “Би автобусаар үйлчлүүлэхдээ дандаа хүүхдийн картаа цэнэглэж, ашигладаг. Заримдаа картаа цэнэглүүлэх гэхээр карт цэнэглэх цэг нь ажилладаггүй. Автобусаар явж байхад том хүмүүс картаа уншуулахгүй явах нь бий. Зарим нь хугацаа дууссан, мөнгөөр цэнэглээгүй картаа уншуулчихаад жолоочтой хэрэлддэг. Манай найзууд ч гэсэн мөнгөө төлөхгүй явчихдаг. Миний бодлоор ямар чиглэлийн автобус хаана явж байгааг хардаг аппликейшныг интернэт ашиглахгүй хэрэглэдэг бол илүү амар байдаг” талаар саналаа хуваалцлаа.

ЗОРЧИХ ХӨЛСӨӨ ТӨЛӨӨГҮЙ ИРГЭНИЙГ 10 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ТОРГОДОГ

Зөрчлийн тухай хуулийн 14.6.1 заалтад “Зорчих хөлсөө төлөөгүй иргэнд 10 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгууль ногдуулдаг. Харин жолооч бэлэн мөнгө авсан бол уг хуулийн 14.6.9  зааснаар 25 нэгжтэй тэнцэх хэмжээний торгуулийн арга хэмжээг авдаг хуулийн заалттай. Энэ талаар нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга Д.Цэвээндорж мэдээлэхдээ “Сүүлийн үед иргэд нийтийн тээвэрт үнэ төлбөргүй зорчих зөрчил их гарч байна. Тэр болгоныг таслан зогсоохоор хяналт шалгалтыг хийж, арга хэмжээ авдаг. Нийт 20 байцаагч сар бүрийн хуваарь гаргаж, удирдамжийн дагуу ажилладаг.

Шалгалтын үеэр жолооч болон зорчигч нарт хариуцлага тооцдог. Энэ он гараад нийтдээ 1200 орчим иргэнд торгууль ногдуулсан. Эдгээрээс зөвхөн есдүгээр сард л гэхэд 670 орчим зөрчил илэрсэн. Мөн 1000 орчим жолоочид торгууль ногдуулсан. Иргэд торгуулиа төлдөг  ч зарим цөөн иргэд торгуулиа төлөхгүй зугтаадаг. Тийм иргэдийг шүүхийн байгууллага руу шилжүүлж, торгуулийг нь барагдуулах ажлыг хийдэг юм. Иргэдийн зүгээс U-money карт цэнэглэх цэг ажиллаагүй, амжсангүй, картаа аваагүй, аль нэг дүнтэй давхар картаа уншуулсан гэж хэлдэг. Энэ бүх хариуцлагагүй явдлаас шалтгаалан нийтийн тээврийн орлого буурч байна” гэв.

“ИРГЭД ЭРХЭЭ ЭДЭЛЖ ЧАДАЖ БАЙГАА БОЛ ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭХ ЁСТОЙ”

Дараагаар нь Нисэх чиглэлийн нийтийн тээвэрт суув. Автобусны буудал зогсч, хаалга онгойход хүмүүс дайрч эхэллээ. Зарим нь картаа уншуулж, зарим нь бэлэн мөнгө өгч, заримынх нь картны үлдэгдэл хүрэлцэхгүй байна гэх аж.  “Ажил эхлэх, тарах цагаар иргэд аль болох картаа уншуулж зорчдог. Харин өдрийн цагаар нийтийн тээврийн ачаалал бага үед картаа уншуулахгүй үйлчлүүлэх тохиолдол гардаг.

Автобусны газруудад U-Money карт цэнэглэдэг газар их ховор. Ялангуяа гэр хорооллын захын буудал дээр байдаггүй. Хотын төв хэсгээр л ганц нэг харагддаг. Хүмүүс чинь өөрийнхөө картыг уншуулж үйлчлүүлэхээс бусдын өмнөөс картаа тэр болгон уншуулаад байдаггүй. Карт цэнэглэдэг газрууд нь ховор болохоор картан дахь мөнгөө гамнаад хүний өмнөөс уншуулахыг хүсдэггүй.

Зарим иргэд картаа уншуулахгүй сонссон ч сонсоогүй юм шиг шууд яваад орчихдог. Тэр болгоны араас гүйгээд, “Мөнгөө төлөөд яв ” гэж шаардах боломжгүй. Нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчдог иргэдээс гадна янз бүрийн үнэмлэх үзүүлж явдаг зорчигчдын тоо нэмэгдэх болсон. Дунджаар нийт зорчигчдын 30 хувь нь ямар ч хамаагүй ажлын үнэмлэх үзүүлж, үнэ төлбөргүй автобусаар зорчдог. Автобусаар голдуу ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, сургуулийн насны сурагчид байдаг. Манай Нисэх чиглэлд орой, өглөөд дандаа ахмад настан, сургуулийн сурагчид үйлчлүүлдэг. Өглөө эрт жижиг суудлын машинууд автобустай адил үнээр тав, зургаагаар нь мөнгөтэй хүмүүст үйлчилдэг”. Хэн автобусанд чигчэлдэж, явахыг хүсэх вэ дээ” хэмээн “Автотерминал” компанийн жолооч Б.Алтансүх хэлж байв.

Зорчигч Б.Соёлмаа “Нисэх чиглэлийн автобусны ачааалал харьцангуй бага байдаг. Харин бага зэрэг хүйтэн санагддаг. Автобусаар явж байхад хүмүүс бэлэн мөнгөөр их үйлчлүүлэх юм.  Жолооч заримдаа тэр хүмүүст үйлчлэхгүй гээд буулгачихаар “Ажил, хичээлээсээ хоцрох гээд “Автобусанд суулгачих” гээд гуйдаг. Жолооч нь тэр хүнийг авах хэцүү, авахгүй байх хэцүү байдалд ордог. Заримдаа яарч сандарч байгаад картаа цэнэглэж чадахгүй тохиолдол ч гарна шүү дээ” гэв.

“Нийтийн тээврийн үйлчилгээ нэг талдаа сайжирсан. Нөгөө талдаа автобусаар үйлчлүүлж буй иргэд иргэнийхээ үүргийг бүрэн гүйцэт биелүүлж чадахгүй байгаад харамсдаг. Мөн “Зөвхөн картаар үйлчилнэ” гэчихээд жолооч нар бэлэн мөнгө авч байна. Үүнд хяналт тавьж ажиллах хэрэгтэй. Иргэд эрхээ эдэлж чадаж байгаа бол үүргээ биелүүлэх ёстой” гэдгийг зорчигч П.Ядамжав хэлсэн юм.

“Автобусаар зорчихдоо бэлэн мөнгө төлөхөөс илүү карт ашиглах нь амар санагддаг. Заримдаа автобусны картаа мартаж, үнэ төлбөргүй зорчих тохиолдол бий. Миний хувьд өдөр бүр нийтийн тээврээр үйлчлүүлдэг. Өдөрт сургуулиасаа тараад сургалтандаа явдаг” гэдгийг 12 дугаар ангийн сурагч С.Амарзаяа хэллээ.

“НИЙТИЙН ТЭЭВРИЙН ОРЛОГО 20-30 ХУВЬ БУУРСАН”

Нийслэлийн Нийтийн тээврйин үйлчилгээний газрын Тээврийн төлөвлөлт технологийн хэлтсийн дарга С.Цэцэгмаа “Нийтийн тээврийн орлого буурч, улсын төсөвт төвлөрөхгүй байгаа. Өнөөдрийн байдлаар 98 чиглэлд 934 автобус үйлчилдэг. Иргэд зүгээс мэдээлэл өгөхдөө “Жолооч нар бэлэн мөнгөөр үйлчилж байна” гэдэг гомдол саналыг ихээр өгдөг.  Манай байгууллагын 20 байцаагч өдөр болгон нийтийн тээврийн шугам, замыг шалгалт хийнэ. Нийт 934 автобусанд 20 байцаагч хүрч ажиллахгүй боломжгүй байдаг. Тиймээс энэ төрлийн зөрчлийг бүрэн хянах боломжгүй. Нийт зорчигчдын 50 орчим  хувь нь л мөнгө төлдөг. Бусад нь хөнгөлөлттэй юм уу, үнэ төлбөргүй зорчдог гэсэн үг. Нийтийн тээврийн газрын орлого өнгөрсөн жилтэй харьцуулахад 20-30 хувь буурсан” гэлээ.

Мөн тэрбээр “Өглөөний ачаалалтай цагуудад 13 цэгээс 28 автобус нэмэлтээр дундын цэгүүдээс богино эргэлтээр явж байгаа. Нийтийн тээврийг өглөө 06.00 цагаас явуулахад их хүндрэлтэй. Одоо нийтийн тээврийн үйлчилгээний жолооч нар өглөө гэрээсээ 04.30 цагт гарч, бааз дээрээ ирээд автобусаа шалгуулж, эмчийн үзлэгт ордог. Тэгээд өглөөний 06.00 цагаас баазаа гарч, тухайн автобусны буудлын эцсийн цэг дээр очиж зорчигчдоо авдаг. Дээр нь нэмээд одоо өглөөний 06.20,06.30, 6.40 цагууд гэж байгаа ч цагийг урагшуулахад мөнгө санхүүжилтын асуудлыг ярьж эхэлнэ. Жишээлбэл, нэг автобусанд 10 минут нэмэгдэхээр 934 автобусанд хэдэн цаг нэмэгдэх билээ. Шууд шийдвэрлэчихэж болох ажил биш л дээ. Нийтийн тээврийн парк шинэчлэл хийх талаар ярьж байна. Бараг 2014 оноос хойш парк шинэчлэл огт хийгээгүй. Эхнээсээ 11 цахилгаан автобус нэмэгдсэн” гэдгийг хэлж байв.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Д.ГАНБҮЖИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

28 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-10-26 202.126.89.147

Ядаж мобайл болон интернэт банкаар цэнэглэдэг болгочихоод торго. Хөгжүүлэлт муутай иймхэн зүйлд шийдэл гаргаж чадахгүй арай ч дээ. Усны картыг ч банкны апп болон мобайлаао цэнэглэдэг шүү. Шахааны цэнэглэгч машины зардлаа олж дуусаагүй юм уу

Avatar

MGL 2020-10-26 122.201.26.172

Жолоочид мөнгө өгч байгаа, төлбөр төлөхгүй явж байгаа зэрэг зөрчлийг газар дээр нь зураг авч баримтжуулж, байцаагчид хүлээлгэн өгсөн иргэнд торгуулийн мөнгийг нь урамшуулал болгоод өгнөө гэчихвэл наад 20 байцаагчийн ажил маш их хөнгөрнө дөө. Тэтгэврийн хэдэн хөгшид сайн дурын үндсэн дээр өдөржин газар дээр нь хяналт хийчих байлгүй. Мөнгөний хайрцаг тавиад картаар төлбөр хийхэд 500 төг, бэлэн мөнгөөр төлбөр хийвэл 1000 төгрөг гэхэд бүх асуудал шийдэгдэнэ дээ!!!

Avatar

Иргэн 2020-10-26 202.21.117.194

арай дээр болж л байгаа шүү дээ харин жолооч нараа сайн шалгаруулж авах, утсаар яриад явдаг, хажуудаа таньдаг хүнээ аваад яриад явдаг энэ тэрийг нь болиулах

Avatar

ХЭХЭ 2020-10-26 192.82.71.121

НИЙТИЙН ТЭЭВЭР УГААСАА СӨНӨСӨН ГАЗАР БҮГДИЙГ ШУУД ХУВЬЧЛААД ЭЛДЭВ ШАЛДАВ ХӨНГӨЛӨЛТӨӨ БОЛЬЖ ҮЗ

Avatar

Зочин 2020-10-26 202.21.107.78

Belen mongonii hairtsag bairluul belen mongoor zorchij bgaa humuusees 1000 togrog av. kart 500. asuudal chini ingeel shiidegdlee

Avatar

Зочин 2020-10-26 64.119.27.18

Кард цэнэглэдэг цэгээ олшруулах шаардлагатай байна

Avatar

Зочин 2020-10-26 27.115.191.127

Жолооч нь маш сайн шаардлага тавих хэрэгтэй тэгэхгүй бол үнэгүй яваад л бна

Avatar

зочин 2020-10-26 150.129.142.242

Автобуснуудад жижиг оврын лацтай хайрцаг байрлулбал мөнгөөр зорчигчид жолоочид мөнгөө өгөхгүй хайрцганд хийдэг болох байх.Түүнээс хүмүүс жолоочид өгөхгүй болх байх даа.

Avatar

зочин 2020-10-26 150.129.142.242

Нийтийн тээврийн автобусаар үнэгүй зорчих юмуу, эсвэл жолоочид мөнгөө өгчихөөд явж байгаа хүмүүс олноороо ажиглагддаг юм. Тэр шалгагч нар нь хаана явдаг юм мэдэхгүй лав л намайг зорчиж байхад шалгалт таарч байгаагүй. Хотын захын тээвэрт явдаг жолооч нар орой халаасаа түнтийлгээд буудаг байх.Мөнгөө төлөөгүй зорчигч, мөн мөнгө авч суулгаад байгаа жолооч нарыг сайтар шалгаж зохих арга хэмжээг авахгүй бол зорчигч тээвэр ямагт алдагдалтай гарна.Торгууль хүлээхгүй байгаа зорчигч бас жолооч нар даварч

Avatar

ИРГЭН 2020-10-26 66.181.189.200

Хохь чинь нийтийн тээврээр яадаг юм явдаг авснуудаа авсан газраа буцааж өгөөч хэзээ ч битгий мөнгөө төлөөрэй.Тэнэг мунаг гачлан зовлонд нэрвэгдсэн аймшгийн ухамсаргүй жолоочтой зогсоод хөдлөхдөө хашгирч орилж байж арайхийж хөдөлдөг үмхий хар утаа хаясан энэ хуучирсан явдаг утаа гаргадаг авсаа хаяач лаларуудаа авсаа хаяхдаа жолооч нэртэй хүүрнүүдтэй хамт хая хохь чинь дээ та нар лаларуудаа

Avatar

Зочин 2020-10-26 124.158.66.248

өглөө орой автовусаа нэмж явуулахбадам

Avatar

Зочин 2020-10-26 202.55.188.46

Kartaa online-r tsenegledeg boloh, joloochiin derged latstai box tavij belen munguu hiij baih, ingeed l asuudaliig shiidne

Avatar

Zochin 2020-10-26 202.9.47.37

Banknii cardtai holboh huvilbar baidag bolov uu.tegvel amar sh dee.

Avatar

Зочин 2020-10-26 124.158.69.67

ОДОО ТЭГВЭЛ УХАМСАРГҮЙ ТУУЛАЙНУУДААС БОЛЖ ӨВӨЛ БУУДАЛД ХӨЛДӨӨД ЗОГСОЖ БАЙХААС

Avatar

Зочин 2020-10-26 202.21.113.238

ШАДАР САЙД СОДБААТРЫН ХУВИЙН БИЗНЕС ШДЭЭ ЗҮГЭЭР БАЫЙГААРАЙ NEWS ээ

Avatar

зочин 2020-10-26 103.212.118.167

Хөгшчүүлийн автобусны билетийг сунгахдаа дүүргийн Халамжийн хэлтсүүд
зөвхөн 1 жилээр сунгадаг гээд байна. Хөөрхий хөгшчүүдийг ингэж чирэгдүүлж яахнав дээ.
Лав л Баянгол дүүргийн хэлэмжийн хэлтэст очсон хөгшинд тэгэж хандсан байна.

Avatar

хариулт 2020-10-26 202.126.92.60

ээж аавынхаа эмээ өвөөгийнхөө картаар жирийн хүмүүс яваад байдаг. эмээ өвөө нь хэвтэрт байдаг хүний картыг сунгаад үр хүүхэд нь яваадл байдаг гэсээн.Тэгээд заавал харж байж өөрөө очсон тохиолдолд сунгадаг гэсэн

Avatar

Зочин 2020-10-26 202.21.113.238

ШАДАР САЙД СОДБААТРЫН ЗОХИОМЖ ШҮҮ ДЭЭ. ЗААВАЛ ИНГЭЖ АВИЛГА АВДАГ.

Avatar

зочин 2020-10-26 203.23.49.77

бүгд хулгайч, нийлж нийтийн тээврээ устгаж байгаа хүмүүс

Avatar

Зочин 2020-10-26 124.158.70.75

Соц. үед Москвад оюутан байхад туулайчлах явдал ердийн үзэгдэл байсан. Харин 1995 онд ганзагаар Москвад очиход автобусанд үнэгүй туулайчлах гэх ойлголт огт байхгүй болчихсон байсан. Торгууль шалгалт нь аймаар том …… ямарч тайлбар хэлээд нэмэргүй. Тасалбараа яс биедээ хадгалж айж явдаг байсан. Манай УБ -ын дарга нар зөөлөн хандаад байна уу, эсвэл өөр эрх ашиг байна уу?.

Avatar

niitiin teeber mongold hogjihgui ee zorchbol hohino bolno doo 2020-10-26 66.181.180.211

avtobusand suugaad zorchson ,gehdee dahij hezee ch suuhgui ,HULGAID YUMAA ALDVAL HARUIZAHGUI , BERTEJ GEMTBEL JOLOOCH HARUIZAHGUI geed l tom usgeer bichegeed naachihsan tegeed uhbel hohino gej baigaa yum baina neg l bishee

Avatar

Лав Зочин биш 2020-10-26 202.131.251.109

За, хэдхэн хүн туулайчлаал биз. Мөнгөгүй зөвлөнтой хүмүүс нийгмээр зөндөө л байна. Наад 670 хүн чинь яг ний зорчсон хүний хэдэн хувь нь юм. Тодорхой хүлээн зөвшөөрөгдөх хувь байх ёстой. Ард иргэдэд шаардлага тавьж, мөлжинө гэхээр бүр сүр бадраачих юм. Эрхээ эдэлж байгаа бол төлбөрөө төлөх ёстой гэнэ үү. Янба эдэлж байгаад нь ямар хариуцлага авч байгаа болоод ийм юм ярьж байгаа юм бол доо. Бодмоор л юм. Энэ иргэд чинь туйлдаж байгааг мэддэг бөндгөртэй хүн байна уу.

Avatar

Зочин 2020-10-26 64.119.23.132

картаа банкныы апп аараа цэнэглэдг болмоор байна мөн бэлэн мөнгний хайрцаг хэрэгтэй хааяа суудаг хүмүүс бэлэн мөнгө хийнэ нтг ийхэн иймхэн асуудлыг шийдчихэж чадахгүй цалин аваад зүгээр сууж байдаг

Avatar

зочин 2020-10-26 103.14.38.142

Өглөө ажил эхлэх,орой тарах үед автобусаа 1-р эгнээгээр явуулж болдоггүй юм уу,ихэвчлэн ажил,хичээл сургуульдаа явж байгаа хүмүүс л нийтийн тээвэрт чихэлдээд л явж байна шүү дээ.

Avatar

Зочин 2020-10-26 202.126.90.23

Хөрөнгө ба Гоо үзэсгэлэн цогцолсон Захирагч минээ ! энэ гутамшигт автобус компаниудаа хааж зогсооно уу.!!! Суухаас ч шижиг хүрэм бохир халтар; бас Хол; Ойр; Дундын зайд гээд хуваагаад олон маршрут гаргана уу……

Avatar

Зорчигч 2020-10-26 66.181.169.116

20 байцаагчаас нэлээд нь автобусны урд суудалд тухалж суудал эзэлчихээд жолоочтой мар мар хийж, жолоочид бэлэн мөнгө өгч байхад тоохоо ч больсон байгааг дарга нар нь мэддэггүй л байх даа?! Хяналтыг өөр аргаар хийх хэрэгтэй. Тэгэхгүй бол жолооч нарын танил авгай, хүүхнүүд аягүй бол жолооч нарын авсан бэлэн мөнгөнөөс хувь хүртдэг ч байж магадгүй шүү!

Avatar

Hm 2020-10-26 150.129.142.224

Нэг жолооч урд суудалд сууж байсан авгаад мөнгөө өгч байхыг нүдээрээ харсаан. Би эхнэр нь өдрийн орлогыг нь хурааж байна л гэж ойлгосон. Тэр нийтийн тээвэрийн утас урд нь залгахад хүн аваад байдаг байсан одоо дуудаад2 авахаа больсон байна лээ.

Avatar

Kkk 2020-10-26 192.82.77.180

Odoo goyo shaanaa heduulee tuluhgui heseg atuusdii

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж