Гачууртад усан цогцолбор барина | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Гачууртад усан цогцолбор барина

Хуучирсан мэдээ: 2016.02.25-нд нийтлэгдсэн

Гачууртад усан цогцолбор барина

“Туул” усан цогцолборыг барих техник эдийн засгийн үндэслэлийг /ТЭЗҮ/ гурван хувилбараар боловсруулж өнөөдөр хэлэлцэж байна. Урьдчилсан байдлаар усан цогцолборыг барихад 370-400 орчим сая ам.доллар шаардлагатай гэх тооцоог гаргажээ. Одоогоор санхүүжилтийг хаанаас хэрхэн гаргах нь тодорхойгүй байгаа юм. Учир нь эхний ээлжид гурван хувилбараас боломжит ТЭЗҮ-ийг сонгох шаардлагатай. ТЭЗҮ-г баталсны дараа санхүүжилтийг хэрхэн шийдвэрлэхийг Засгийн газраас тодорхой болгоно гэлээ.

Нийслэлчүүдийн хувьд дан ганц газрын доорх усыг хэрэглэдэг. Гэвч газрын доорх усны эх үүсвэр нь хэмжээ хязгаартай. Тиймээс “Туул” усан цогцолборыг барих ажлыг 1980 оноос хойш ярьсаар ирсэн билээ. Гэвч ТЭЗҮ –г нарийвчлан гаргаагүй байсан юм.  Тэгвэл энэ удаад ТЭЗҮ-г таван тэрбум орчим төгрөгөөр нарийвчлан боловсруулахаар ажил эхэлжээ. БНСУ-ын “Юшин инженеринг”компани, Монголын “Престиж” компани хариуцан гурван хувилбартайгаар ТЭЗҮ-г боловсруулж, өнөөдөр боломжит хувилбарыг сонгохоор хэлэлцэж байгаа юм.

Нэгдүгээр хувилбараар бол цогцолборыг Туул голын эх, Босгын гүүрийн орчимд барихаар тусгажээ. Хоёрдугаар хувилбарт, Туул, Тэрэлжийн голын бэлчирт барихаар тооцоолсон байна. Харин гуравдугаар хувилбарт, Гачуурт, Налайхын дунд барихаар тусгасан байна. Албаныхны зүгээс хэлэлцээд нөөц боломж, байгууламжийн хүчин чадал, байгаль орчны нөлөөлөл зэргийг харгалзаад гуравдугаар хувилбарыг сонгохоор санал нэгджээ. Хэрвээ гуравдугаар хувилбарыг сонгосон тохиолдолд Гачуурт, Налайхын дунд байрлах талбайн амралтын газар, суурьшлын бүсийг нүүлгэх шаардлага тулгарах юм.

Ийнхүү талууд “Туул” усан цогцолборыг Гачуурт, Налайхын дунд байгуулах хувилбарыг сонгохоор болжээ. Энэ шийдвэрийг дараагийн ээлжид БОНХАЖЯ-ны усны нөөцийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанаар хэлэлцүүлж батлах юм. Ингээд батлагдсанаас хойш гурван жилийн дотор “Туул” усан цогцолборын бүтээн байгуулалтын ажил босно гэдгийг албаныхан дуулгалаа.

“Туул” усан цогцолбор байгуулагдсанаар хүн амын өсөлт, хотжилтоос үүдсэн усны хомсдолыг арилгаж баталгаатай болгоно. Мөн дагуул хотуудын ус хангамжийн асуудлыг шийдвэрлэнэ. Туул голын урсцыг бүрдүүлж, тасрахаас сэргийлнэ зэрэг олон давуу талтай гэдгийг энэ үеэр онцолж байлаа.

Б.ЗАЯА

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

hhhhhhm 2016-02-25 122.201.22.28

Hairan 5.8 terbum.Muu solongoschuud bidend sain yum hiij uguhgui shuuuuu deeeeeeeeeeeeeeee

Зочин 2016-02-25 122.201.22.28

Iimerhuu hemjeenii suuri sudalgaa muutai tailang dahin hiilgeh heregt boldog bol hugatsaag ni urt tavij uguud.

Зочин 2016-02-25 150.129.143.42

orosuud bariylahcui sh dee

Зочин 2016-02-25 202.9.42.2

gachuurt bish terelj biz dee?

Зочин 2016-02-25 106.68.177.138

ГОВЬ РУУ УС ЯВУУЛАХ ХЭРЭГТЭЙ ХЭРЛЭН ДЭЭР ЖИШЭЭ НЬ ГАНЦ АВАРГА ХӨНДЛӨН ХЭВТЧИХЭЖ БОЛОХГҮЙ БАЙХ. ГЭХДЭЭ ГОЛОО ДУНДРУУЛАХГҮЙ БАЙХААР ШИЙДЭХ. БҮГД Л ГОВИЙН БАЯЛГААР АМИДРАЛАА ЗАЛГУУЛЖ БАЙГАА НЬ ҮНЭН

иргэн 2016-02-25 59.153.115.69

ОРОСУУДААС АСУУСАН ЮМ УУ

Мэргэн 2016-02-25 202.179.28.244

1980 аад оны сүүлээр яригдаж байсан л төсөл дөө. Ус эрдэнэ мэт болж буй энэ үед голууд дээрээ далан босгож хиймэл нууруудыг олноор бий болгох хэрэгтэй. Гагцхүү оросуудын шахалтаас айх хэрэггүй. Байгаль нуурын усны тевшин буурна хэмээн шантаажлаж эхлэх байх. Яг үнэндээ байгал нуур нь ангар мөрөн дээрх УЦС ийн дүүргэлтийн сав мэт болчихсон зүйл. Олигархи Дерипаскогийн урт гар нилээн хөдөлнө дөө.

САЙХАН МЭДЭЭ ХУРДАН БАРЬЖДУУСГААРАЙ 2016-02-25 150.129.142.184

Туулын энэ төслийг хурдан хийж дуусгах хэрэгтэй. Орхон говь, Хэрлэн говь гээд төслүүд хэрэгжүүлж Шүрэн г.м усан цахилгаан станцаа барих хэрэгтэй. Дэмжиж байна. 10000 ЛАЙК...

Зочин 2016-02-25 106.68.177.138

ЗӨВ ЗӨВ АЛЬ ЮМЫГ ЭСЭРГҮҮЦЭХ ВЭ

Зочин 2016-02-25 106.68.177.138

ОРХОН ХЭРЛЭН ТӨСЛҮҮДИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ

САЙХАН МЭДЭЭ ХУРДАН БАРЬЖДУУСГААРАЙ 2016-02-25 150.129.142.184

Туулын энэ төслийг хурдан хийж дуусгах хэрэгтэй. Орхон говь, Хэрлэн говь гээд төслүүд хэрэгжүүлж Шүрэн г.м усан цахилгаан станцаа барих хэрэгтэй. Дэмжиж байна. 10000 ЛАЙК...

Зочин 2016-02-25 202.179.17.200

Сонгуулийн өмнө мөнгө босгох нэг арга. Шал түүхий юмыг хэлэлцүүлэх юм. Тэр их хөрөнгийг зээлээр хийвэл хэзээ хэн төлөх ч юм. Газрын гадаргын усыг цэвэрлэж ашиглахад Бохир усны цэвэрлэх байгууламжаас өндөр өртөгтэй ш дээ.

Зочин 2016-02-25 43.242.241.151

усан цогцолбор буюу усан сан болон усан цахилгаан станц байж болох хувилбар

Зочин 2016-02-25 150.129.142.231

оросууд Байгал нуур усгүй болно гээд зөвшөөрөхгүй байхаа

Зочин 2016-02-25 150.129.142.231

400 ам доллар юм бол би өгчий

Зочин 2016-02-25 150.129.141.58

Selbe goloor yaaj togloson oo martatsgaav

зочин 2016-02-25 43.242.242.59

зөв санаа.газар дорхи усаар машин угаагаад зогсож байдаг дэлхийн цорын ганц улс бол бид.харин усан сан баригдах үед нэг хэсэг хүний газар усан дор орж алга болно.тэгхээр эртнээс энэ хэсэгт газар олголт явуулахгүй байх хэрэгтэй.

Зочин 2016-02-25 49.0.187.137

туул голын эхэндээ ч гэсэн хиймэл нуур хийх хэрэгтэй

Зочин 2016-02-25 217.86.167.157

Зув санаа. Хотдоо ойртуулаг нь харин хэр алсыг харсан юм бол. 2 дахь хувилбар нь дээр байж магадгуй. УЦСтанцын хувилбар байж болох...

2 garaa urguud demjij baina 2016-02-25 202.72.245.46

Mash zov Ulaanbaatar nuurtai bolloo

Мгл 2016-02-25 122.201.22.125

Ашгуйдээ. Дэлхиин бараг бух хотууд хажуудаа усан сангуудтай байдгиин гэсэн.уериин асар их усыг уурсгаад алддаг манайд далан шиг хэрэгтэй огоожтой зуйл алга