Агаарын цэргийн талаар ярилцав

Хуучирсан мэдээ: 2016.02.25-нд нийтлэгдсэн

Агаарын цэргийн талаар ярилцав

 

ЗХЖШ-ын орлогч дарга, бригадын генерал Р.Сүхбат 2016 оны хоёрдугаар сарын 25-нд Номхон далай дахь АНУ-ын агаарын цэргийн командлагчийн Үндэсний гвардын нисэх хүчний асуудал эрхэлсэн орлогч, хошууч генерал Майк Комптоныг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар талууд Монгол Улс, АНУ-ын Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх хөтөлбөрт таван үндсэн чиглэлээр хамтран ажиллахаар тусгагдсан. Үүний нэг нь Агаарын цэргийн хүчний чадавхийг нэмэгдүүлэх асуудал гэдэгт санал нэгдэж байв. Мөн Монгол Улсын Их хурлаар батлагдсан Батлан хамгаалах бодлогын үндэст Зэвсэгт хүчин нь Хуурай замын цэрэг, Агаарын цэргээс бүрдэнэ гэж заасан. Агаарын цэргийн хүчин чадавхийг сайжруулах, бэхжүүлэх асуудал манай өмнө тулгарч буй асуудлын нэг юм юм гэдгийг Р.Сүхбат генерал онцолж байсан юм. Энэ уулзалтын дараа хошууч генерал Майк Комптонтой Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагч, хурандаа О.Энхбаяр уулзаж ярилцсан юм.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж