Төрийн албаны шинэ хууль 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн билээ. Уг хуулийн өөрчлөлтөөр төрийн албыг тогтвортой, хариуцлагатай, чадвартай болгоход чиглэгдсэн. Ингэхдээ төрийн албыг тогтвортой байлгахын тулд мерит (шатлан дэвших) зарчмаар зөвхөн тухайн байгууллага дотроосоо томилгоо хийхээр хуульчилсан. Ийн гаднаас дурын хэн нэгэн орж ирэх боломжийг хааснаар төрийн алба тогтвортой болно гэж хууль санаачлагчид үзэж буй.
Хуулийн хамгийн чухал зохицуулалт болох төрийн албан хаагчийг хууль бус үндэслэлээр ажлаас халсан нь Төрийн албаны зөвлөл, эсвэл Захиргааны хэргийн шүүхээр тогтоогдвол тухайн хүний ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг буруу шийдвэр гаргасан албан тушаалтан хувиасаа төлнө гэж хуульчилсан нь төрийн албыг хариуцлагажуулах үндэс нь болсон.
Хуулийн хэрэгжилтийг өнөөдөр дүгнэж хэлэхэд эртдэх ч энэ салбарт хамгийн их яригддаг төрийн албан хаагчдын ёс зүйн асуудал тодорхой хэмжээнд сайжирч буйг улстөрчид болон иргэд хэлж буй.
Нийт төрийн албан хаагчдад хариуцлага, ёс зүйг хэвшүүлэх, тэдний үйл ажиллагааг хянан шалгах байнгын ажиллагаатай тогтолцоог бүрдүүлэх шаардлагын үүднээс УИХ “Улсын Их Хурлын Ёс зүйн дэд хороо”-г өргөтгөж “Ёс зүй, сахилга, хариуцлагын байнгын хороо” байгуулсан. Өнөөдөр төрийн албанд нийт 198 мянга орчим албан хаагч ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэж байгаатай холбоотойгоор сургууль, цэцэрлэг эмнэлэг нэмэгдснийг дагаад мөн төрийн албан хаагчдын тоо нэмэгдсэн.
2019 байдлаар төрийн захиргааны 316, төрийн үйлчилгээний 321 албан хаагч, нийт 637 төрийн албан хаагч ёс зүйн зөрчил гаргасныг байгууллагын дэргэдэх ёс зүйн зөвлөлөөр хэлэлцэн, холбогдох хууль тогтоомжийн дагуу зохих арга хэмжээ авчээ.
Нийт бүртгэгдсэн 637 ёс зүйн зөрчлийн 17 зөрчлийг төрийн захиргааны удирдах албан тушаалтан, 299 зөрчлийг төрийн захиргааны гүйцэтгэх албан тушаалтан, 321 зөрчлийг төрийн үйлчилгээний албан хаагч гаргасан мэдээ байна. Ёс зүйн зөрчил гаргасан нийт албан хаагчдын 500 нь буюу 78,5 хувь нь аймаг, нийслэлд байна.
Ёс зүйн зөрчил гаргасан төрийн албан хаагчдын тоо 2016 онд 193 байсан бол 2017 онд 334, 2018 онд 394 болж өссөн бол 2019 онд бага зэрэг буурчээ.
Ёс зүйн зөрчил гаргасан төрийн албан хаагчид нийт төрийн албан хаагчдын дөнгөж 0,3 хувийг эзэлж байгаа байгааг онцлох нь зүйтэй. "Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино" гэдэг шиг цөөн тооны ёс зүйгүй, төрийн албан хаагчдаар салбарыг бүхэлд нь дүгнэх нь учир дутагдалтай. Төрийн алба цахимжих суурь тавигдаж төрийн 180 гаруй үйлчилгээг цахимаар авдаг боллоо. Төрийн үйлчилгээнүүд цахимжих хэрээр хүний оролцоо багасаж, хүнд суртал арилна.
Төрийн албаны зөвлөл ерөнхий шалгалтаа цахим руу шилжүүлснээс гадна цаашдаа “Хур” системтэй холбогдож хурууных нь хээгээр бүртгэх, төрийн албаны шалгалтад тэнцсэн хүн нөөцийн санд бүртгэгдсэн мэдээллээ ТҮЦ машинаас авах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа аж. Цааш цаашдаа аль болох төрийн албаны үйлчилгээнд хүний оролцоог багасах бодлогыг барьж буй.
Түүнчлэн “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт:
- I үе шат (2021-2030): Чадахуйн зарчимд суурилсан мэргэшсэн, тогтвортой төрийн албыг бэхжүүлж, төрийн үйлчилгээний үр дүн, үр нөлөөг дээшлүүлэх үе.
- Цахим мэдээллийн нэгдсэн сан, дэд бүтэц бий болж хөгжинө. Цахим хэлбэрт шилжсэнээр цаг хугацаа, орон зайнаас үл хамааран төрийн үйлчилгээ шат дамжлагагүй, шуурхай болно.
- Төрийн байгууллага хоорондын болон төр, иргэний нийгэм, бизнесийн байгууллагуудын мэдээллийн солилцоо сайжирч, захиргааны зардал бууран, үйлчилгээний үр дүн сайжирна.
- Иргэндээ үйлчилдэг, мэргэшсэн, чадварлаг, ил тод, үр нөлөөтэй, ухаалаг төрийн албыг төлөвшүүлнэ.
- Сонгуулийн үр дүнгээс үл хамааран төрийн албан хаагч тогтвортой ажиллах нөхцөл бүрдэж, төрийн албаны шатлан дэвшүүлэх тогтолцоо боловсронгуй болсон байна.
- Төрийн албанд ёс зүй, сахилга хариуцлагын оновчтой тогтолцоо бүрдэж, ёс зүйтэй төрийн алба төлөвшинө гэж тусгасан.
Өөрөөр хэлбэл, төрийн албаны хууль, бодлого чамбайрч, цаг үеэ дагасан шинэчлэлтүүд хийгдэж байгаа ч зарим улстөрчдийн оролцоо байсаар байгаа нь төрийн албыг унагаах үндэс болж байгааг нуух юун. УИХ-ын гишүүд өөрсдөө хуулиа баталж, "Дагаж мөрд" гэж Төрийн албаны зөвлөлдөө чиглэлд өгдөг атлаа хамгийн их хуулиа зөрчдөг нь Засгийн газар юм. Хамгийн сүүлийн жишээ гэхэд, Ковидын хуулийг далимдуулж сонгон шалгаруулалтгүйгээр хэд хэдэн албан тушаалтныг Засгийн газраас томилсон. Энэ мэт төрийн албыг муухай харагдуулах, нэр хүндийг нь унагаах ажлыг улстөрчид өөрсдөө хийдэг гэсэн үг. Тухайлбал, Сангийн яаманд МУИС, Санхүү, эдийн засгийн сургууль, дэлхийн хамгийн сайн сургуулийн хамгийн сайн төгсөгчид ордог тогтолцоо бол ойлгомжтой шударга тогтолцоо. Харин нэр нь огт дуулдаагүй 10 оюутантай сургууль төгсөөд хаанаас юм бүү мэд ордог бол шударга бус тогтолцоо. Иймд төрийн албанд ордог шалгуурыг ойлгомжтой тухайн салбартаа мэргэшсэн гэж тодорхой болгож хуульчлах нь асар чухал байгааг УИХ-ын гишүүн Н.Учрал хөндөж байна. Эрүүл мэндийн салбарт 15 жил ажилласан мундаг төрийн албан хаагч гээд л Батлан хамгаалах яамны газрын даргад томилчихдог. Эсвэл Эрүүл мэндийн яаманд хамт ажиллаж байсан нөхөр нь Батлан хамгаалахын яаманд улс төрийн томилгоогоор очингуутаа бусдыгаа татчихдаг. Тухайн хүн төрийн албаны чадвар, чадамж муутайдаа биш тухайн салбараа мэдэхгүйгээс төрийн албаны нэр хүндийг бүхэлд нь унагааж байгааг хэлж байна. Улс төрийн томилгоо төрийн албанд оролцдогын жишээ юм.
"ТӨРИЙН АЛБАНЫ БОСГЫГ ТОГТООХДОО ТУХАЙН САЛБАРТАА МЭРГЭШСЭН ГЭЖ ХУУЛЬЧИЛБАЛ САЛБАРЫН ХҮН НЬ САЛБАРТАА БАЙНА"
Энэ тухай УИХ-ын гишүүн Н.Учрал хэлэхдээ “Тухайн ажилтны зэрэг ахих асуудлыг зөвхөн ажилласан жилээр нь тооцдогийг болих хэрэгтэй. Тухайн ажил, мэргэжилдээ хүлээн зөвшөөрөгдсөн, мэдлэг чадвараа дээшлүүлсэн, үр бүтээлтэй ажилласан байдлыг нь харгалзан үздэг тогтолцоог нэвтрүүлэх шаардлагатай. Өнөөдөр манайд төрийн албаны мерит зарчим гэдгээр ХХААХҮ-ийн яаманд 10 жил ажиллахдаа газрын дарга хүртлээ дэвшсэн хүнийг БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар томилох боломжтой. Төрийн албаны нэр хүнд унаж байгаа шалтгаан нь улстөрчид төрийн албанд нөлөөлөлдөгтэй шууд холбоотой. Жишээ нь иргэн А гэдэг хүн БХБ-ын сайдаар очлоо гэхэд тухайн А-тай өмнө нь хамт ажиллаж байсан хүмүүс нь дагаад БХБЯ-нд оччихдог. Төрийн албаны шалгуурыг нь хангачхаж байгаа учраас. Энэ нь байх ёстой хүнийг зохих байранд нь байлгахгүй байна гэсэн үг.
Төрийн албаны босгыг тогтоохдоо тухайн салбартаа мэргэшсэн гэж хуульчилбал салбарын хүн нь салбартаа байна. Боловсролын салбарын хүн энэ салбартаа л ажиллана гэсэн үг. Тэгэхгүйгээр өнөөдрийнх шиг бүхнийг чаддаг юм шиг Төрийн нарийн бичгийн дарга, газрын дарга нар дуртай яам, тамгын газартаа очиж байна. Зам тээврийн салбарын хүн маргааш нь Эрүүл мэндийн яаманд очдог байж болохгүй. Одоогийн хуульд төрд ажилласан туршлагатай гэдэг зарчмыг л дагаж байгаа болохоос биш тухайн салбарт ажилласан байдлаар хандахгүй байна. Уг нь үүнийг ажлын байрны тодорхойлолтоор заана гэсэн атлаа ажлын байрны тодорхойлолтыг дуртай нь өөрчилдөг. Хуулийг өөрчлөж болохгүй учраас захиалсан тухайн газар нь тухайн ажлын байрны тодорхойлолтыг өөрчилчихдөг. Тэгэхээр хуульдаа тухайн салбартаа мэргэшсэн байх гэж зааж өгч байж дээрх байдал засагдана” гэсэн юм.
Тиймээс Төрийн албаны шинэчлэл болоод хуулийн хэрэгжилтийн талаар зарим гишүүдийн байр суурийг тодрууллаа.
УИХ-ЫН ГИШҮҮН Т.ЭНХТҮВШИН: ТӨРИЙН АЛБА ТОГТВОРТОЙ БОЛЖ, ХУУЛЬ БУС ХАЛАА, СЭЛГЭЭ БАГАССАН
-Төрийн албаны шинэчилсэн хуулиар төрийн албан хаагчийг хууль бусаар халвал тухайн халах шийдвэрийг гаргасан эрх бүхий албан тушаалтнаар нөхөн төлбөрийг төлүүлдэг болсон. Ингэснээр төрийн алба тогтвортой болж, хууль бус халгаа сэлгээ харьцангүй багассан. Аль ч нам гарснаас үл хамаарч төрийн алба тогтвортой байх ёстой. Би аймгийн Засаг даргаар дөрвөн жил ажиллах хугацаандаа аль намынх гэхээсээ илүүтэй ажлаа хийх чадвартай хүмүүсийг ажиллуулж байсан. Хөдөө орон нутагт улстөржил их байдаг гэдэгтэй би хувьдаа санал нийлэхгүй. Дорноговь аймгийн хувьд эсрэгээрээ төрийн албанд ажиллах хүн олдоггүй. Тухайлбал, малын их эмч, байгаль орчны байцаагч, төрийн үйлчилгээний ажилчид ч дутагдалтай байгаа нь бүтээн байгуулалтын ажлуудад илүүтэй оролцохыг илүүд үздэг. Тиймээс төрийн албаны нөөцийг нөхөх тал дээр бусад аймгуудтай хамтарч ажиллах шаардлага гарч байна. Энэ жил гэхэд Эрдэнэт, Дархан, Сүхбаатар аймгуудаас 50 гаруй багш нарыг татан авч ажиллуулж байна. Ховд, Баянхонгор аймгаас хүртэл малын эмч нарыг татан авсан.
УИХ-ЫН ГИШҮҮН Г.АМАРТҮВШИН: ТӨРИЙН ОЛОН ҮЙЛЧИЛГЭЭ ЦАХИМД ШИЛЖСЭН НЬ ДУНД ХУГАЦААНДАА ХЭМНЭЛТ ГАРАХ БАЙХ
-УИХ-ын сонгуулийн үр дүнгээр аль ч улс төрийн хүчин ялсан бай үүнээс үл хамаарч төрийн алба тогтвортой байх нь хамгийн чухал. Хөгжилтэй орнуудад төрийн алба нь тогтвортой, мэргэшсэн, туршлагатай хүмүүс ажилладаг. Манайд эсрэгээрээ шинэ сайд томилогдох бүрт халгаа сэлгээ болдог. Одоогоор төрийн олон үйлчилгээ цахимд шилжсэн нь дунд хугацаандаа хэмнэлт гарах байх гэж найдаж байна. Цахимаар төрийн үйлчилгээг авдаг болсноор тодорхой хэмжээгээр төрийн албан хаагчдыг тоог буруулах нь зөв.
УИХ-ЫН ГИШҮҮН Б.БАТ-ЭРДЭНЭ: ТӨРИЙН БҮХ ШАТАНД ЁС ЗҮЙ, САХИЛГА ХАРИУЦЛАГЫГ ДЭЭШЛҮҮЛНЭ
-Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд төрийн албаны бүх шатны ёс зүйн хорооны асуудлыг удирдлага, арга зүйн талаас нь хариуцаж ажиллах үүрэг ногддог. Энэ талаар Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ "Төрийн албаны шинэ хуулийг дагаж мөрдөөд хоёр жил өнгөрлөө. Энэ хууль урьдах хуулиас зарчмын хувьд цоо шинэ хууль болсон. Манайхны нэг дутагдал нь хуулийг батлаад л амьдрал дээр хэрэгжүүлэх тал дээр бүрэн анхаардаггүйгээс хуулиа шүүмжилж эхэлдэг. Төрийн бүх шатны албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагын асуудлыг өндөр түвшинд авч үзэж байгаа. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Төрийн албан хаагчийн сахилга хариуцлага, ёсзүйг дээшлүүлэхэд чухал заалтууд орсон. Мөн урт хугацааны хөгжлийн бодлого "Алсын хараа-2050" баримт бичигт төрийн албаны ёс зүйг дээшлүүлэх чиглэлд тодорхой зорилт болгон тусгагдсан. УИХ-ын намрын чуулганаар Төрийн албаны Ёс зүй, сахилга хариуцлагын тухай хуулийн төслийг батлуулахаар ажиллаж байна. Одоогоор манай улсад улс төрийн албан хаагчдын ёс зүй, сахилга хариуцлагын чиглэлээр ямар нэг хуулийн зохицуулалт алга. Мөн төрийн болон орон нутгийн өмчит байгууллагуудын удирдлагууд, албан хаагчдын ёс зүй, сахилга хариуцлагатай холбоотой асуудал орхигдсон байдаг. Энэ асуудлуудыг цогцоор нь шийдэхийн тулд хууль гаргах шаардлагатай байгаа юм. 25-аас дээш албан хаагчтай төрийн албанд Ёс зүйн зөвлөл ажиллах ёстой. Улсын хэмжээнд нийт 600 гаруй Ёс зүйн зөвлөл үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд эдгээр зөвлөлүүдийн дүрэм журмыг нийтлэг үзэл баримтлалд оруулах шаардлага бий болж байна. Төрийн бүх шатанд ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэх хэрэгтэй.
УИХ-ЫН ГИШҮҮН Н.УЧРАЛ: МЕРИТ ЗАРЧМЫГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ ГЭЖ ТОМЬЁОЛОХ ХЭРЭГТЭЙ
-Төрийн албаны шинэ хуулиар нарийн мэргэжил эзэмшсэн, олон салбарт шинэчлэл хийх гэсэн шаардлагатай мэргэжилтнүүдэд хаалт болсон хууль гарлаа гэдгийг би тухайн үед ч хэлж байсан. Мерит гэдэг нь бусдад хүлээн зөвшөөрөгдөх байдал юм. Өнөөдөр чадварт суурилсан мэргэжилтнүүд хэрэгтэй байна. Дэлхийн томоохон компаниуд ажилтан авахдаа чадвар нь юу вэ гэдгийг л хамгийн түрүүнд хардаг болохоос биш манайх шиг тухайн байгууллагад гурван жил мэргэжилтэн хийсэн үү эсвэл гурван жил ахлах мэргэжилтэн хийсэн эсэхийг нь чухалчилдаггүй. Ийм хатуурхсан заалт болох мерит зарчим гэдэг үгийг үзэл баримтлалынх нь хувьд тайлбарлахдаа тухайн байрандаа шатлан дэвших зарчим гээд тайлбарлачихсан.
Бүх салбарт цахим шилжилт, технологи явагдах хэрээр ажилтнаас хэлний мэдлэг, мэдлэг боловсрол шаардана. Мөн тухайн салбараар мэргэшсэн байхаас гадна салбарынхаа орчин үеийн чиг хандлагыг мэдэрч байна уу гэдэг том чадварыг энэ шинэчлэлтээр сорьж, шаардаж байна. Гэтэл Төрийн албаны шинэ хуулиар зөвхөн төрийн захиргааны алба хаагчдад зориулсан заалт оруулчихсан. Энэ салбарт тодорхой шинэчлэл хийе гэхээр тээг болж байна гэсэн үг. Гадаад, дотоодод өндөр боловсрол эзэмшээд, хувийн аль нэг секторт ажиллаж байсан туршлагатай залуучууд төрийн албанд орох гэхээр хаалт болдог. Цаашдаа хуулиар нь нарийн мэргэжлүүдийг тодорхой болгох шаардлагатай. Ингэхгүйгээр төрийн албаны шинэчлэл хийе гэхээр хүний нөөцийн чадамж дутаж байна. Өнөөдөр төрийн албанд ажиллаж буй хүмүүсийг үгүйсгэж байгаа юм биш. Цаашид бүх салбарт цахим шилжилт хийгдэнэ. Тухайлбал, парламентын цахим технологийг нэвтрүүлж, цаасгүй парламент болох эхлэлээ тавьсан. Засгийн газраас төрийн 180 гаруй үйлчилгээг цахимаар авдаг болголоо. Төрийн цахим харилцааны тухай, Мэдээллийн өгөгдөл хамгааллын тухай, Мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэхээр бэлтгэж байна. Эдгээр хуулиуд батлагдвал бидэнд мэдээлэл, технологийн нарийн мэргэжлийн ажилтнуудын хэрэгцээ их болно. Хуулийн гүйцэтгэл төрийн байгууллагуудад л явагдана. Төрийн байгууллага бүр нэг хэлээр ярьдаг, үзэл баримтлал, зорилго нь нэг болохгүйгээр урагшлахгүй. Гадаад, дотоодод нарийн мэргэжил эзэмшсэн залуучуудыг төрд ажиллуулах гэхээр Төрийн албаны хуулиар тогтоосон босгыг нь давдаггүй. Уг нь ийм залуучууд төрийн албанд шинэчлэл хийхийг зорьдог болохоос биш дарга, цэрэг болох гэсэн амбиц байдаггүй юм. Зөв залуучууд эх орныхоо төлөө сэтгэл гаргая гэж байгаа бол ашиглах л ёстой. Үүнийг би ч биш төрийн алба хаагчид өөрсдөө ч хэлдэг. Энэ бүхнийг өөрчилье гэвэл Төрийн албаны хуулийг зайлшгүй өөрчлөх шаардлагатай. "Төрийн албаны зөвлөл өнгөрсөн хугацаанд тодорхой ажлуудыг хийж, үр дүнд хүрсэн сайн тал бий. Тухайлбал, төрийн албаны нэгдсэн санг цахимжуулах ажлыг өндөр түвшинд зохион байгуулсан. Цахим шилжилтийг үр дүнтэй хийснээр төрийн албаны шалгалтыг аваад шууд дүнг нь тэр даруй олон нийтэд танилцуулдаг болсон. Технологид суурилсан шалгалтыг авснаар төрийн албыг шударга, ил тод, нээлттэй болгоход тодорхой хувь нэмэр оруулж байгаа нь сайшаалтай".
УИХ-ЫН ГИШҮҮН С.ГАНБААТАР: ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙГ ОНЦГОЙ ӨНДӨР ТҮВШИНД АВААЧИХ ЁСТОЙ
-Эрх баригч намын том улстөрчид төрийн албыг өөрийнхөө албан тушаал, эрх мэдлийн хэрэгсэл болгож байгаа нь хамгийн том алдаа. Төрийн алба тусгаар тогтносон, бие даасан байх ёстой. Намын улс төрийн ялалт, ялагдлаас үл хамаарч хоморголон халагддаггүй байх ёстой. Өнөөдөр төрийн албанд зүтгэж байгаа хүн Монгол Улсын төрд итгэж ажиллахгүй байна. Тэд өнөөдөр өөрийг нь томилсон улстөрчдөд итгэж, тэдний далайлтаар ажиллаж байна. Үүнээс үүдэж өнөөдөр төрийн албаны нэр хүнд унасан. Төрийн албаны өөрийнх нь бие даасан байдлыг хангахын тулд Төрийн албаны зөвлөлийг онцгой өндөр түвшинд аваачих ёстой. Улс төрийн албан тушаалтнууд төрийн албаар тоглосныхоо төлөө ямар ч хариуцлага үүрдэггүй. Үүнээс гарахын тулд Төрийн албаны зөвлөлийн хуульд бие даасан тусгай байдлыг нь баталгаажуулах явдал хамгийн чухал. Эрх баригч намын ийм их давлагаан дундуур төрдөө, ард түмэндээ итгээд ажиллаж байгаа хэсэг бүлэг төрийн албан хаагчдын сайхан сэтгэлийн нуруун дээр төрийн алба явж байгаа. Тэр хүмүүсийн ноён хуруу нь хугарахаас өмнө төрийн албанд мерит зарчмыг чандлан баримтлуулах хэрэгтэй.
Зочин B.B. 2020-10-26 103.229.123.98
Халгаа сэлгээ энэ дунд жирийн албан хаагчид их өртдөг. Болих хэрэгтэй. Аймгуудад ялангуяа их байдаг. Энийг болих сэтгэлтэй сайн дарга гараад ирвэл бахармаар л байна. Ажил хийвэл намдаа таалагдах бус УЛС ЭХ ОРОН, АРД ТҮМЭНДЭЭ таалагдаж байж том төрийн түшээ болноо. Түүнээс нам гэж хэт нэг талыг барих хэрэггүй
Намаасаа хальж байж ард түмний засаг дарга болно гэдгийг л ойлгох хэрэгтэй
Зочин 2020-10-26 103.229.123.98
Аймгийн удирдлага солигдоно гэхэд төрийн албанд хжиллаж буй ажилтанууд айдастай болж эхэлдэг . Хуулиа барьж ажилладаг хүн бараг байхгүй. Орон нутгаас удирдлага сонгогдвол бүр аюултай. Гаднаас томилогдвол арай юм үзэж нүд тайлсан хүний нүдээр харна. Нөгөө нэмэгдэрүүний байрыг солиход нийлбэрийн дүн өөрчлөгдөхгүй гэлэг
Зочин 2020-10-26 192.82.65.224
төрийн албаны зөвлөл ТОМ баймаар бна.
Зочин 2020-10-26 43.242.243.55
soyolerdne jagaa hoboon anhaa uzeler untaraa uguuch hohinee ungorsoon ungorsoon ongorson chi anhaa ingeed uchilahgui shdee uzeelr untaara shardajina.
иргэн 2020-10-26 192.82.66.151
Яг үнэн.Сайдаа өөр яаманд очихоор дагаж очоод шууд дарга болохоор төрийн ажил явах уу.Мэргэшсэн салбараа мэддэг хүмүүс нь тэр газраа байж яагаад болдоггүй юм болоо.Сонгуулийн үеэр цүнхийг нь барьж гүйсэн бацаанууд л шууд дарга болоод том том дуугараад л төрийн ажлыг өөрийнхээ сонирхол үзэмжээр явуулахаар төр орших уу.Ажлаа мэдэж дуугарсан хүн нь ад болоод л халагддаг зарчим үйлчилээд эхлэсэн сонгуулийн дараагаас.Учир нь нөгөө хурган дарга нараас нь хамаагүй илүү байгаа учир халагдаж байна даа
Зочин 2020-10-26 192.82.66.151
С.Ганбаатар,Учрал гишүүн 2 яг үнэнг хэлээд байна.Үүнийг дэмжээд өгөөчээ гишүүдээ..Тухайн хүн тухайн салбартаа олон жил ажиллаад салбараа мэддэг мэргэшсэн байхад тэр хүнийг шууд халаад сайд дарга нарыг дагаж явдаг хүмүүс нь сайдаа солигдохоор нь дараагийн очсон яаманд очиж шууд дарга болдогийг болиул даа эрэхм гишүүдээ.ТАЗ,АТГ л шударга ажиллаад буруу шийдвэр гаргуулаад байгаа сайдыг шууд огцруулдаг баймаар байна.Нэг яамны дарга нар нь бүгд түр орлон байгаа нь хир зөв бэ.
123456 2020-10-26 49.0.212.165
Төрлийн албанд "оноо" гээд байх юм юу ч байхгүй. Тэр аяараа "гахай тэжээх ёсон" /дарга тэжээх/ феодал тогтолцоо
ард 2020-10-26 49.0.147.28
За төрийн дээр НАМ гэж хэсэг бүлэг нөхөд гардагаас болж төр чадваргүй хүмүүсийн цуглуулга болсон шүү дээ .Энэ бүхнийг манлайлан хийдэг нь УИХ гишүүд та бүхэн шүү. Шинэ төрийн албаны хуулиар 100 халдаг нь арай гайгүй болсон ч ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ нэртэй цүнх барьж б**с долоогч нараа та нар өөгшүүлж байгаа нь түмэн үнэн шүү
Зочин 2020-10-26 119.40.98.177
Дорноговьд төрийн аудитад ажиллаж байсан нэг эрхэм Засаг даргын орлогч болонгуутаа айхтар улс төржиж билээ. Тэр нөхрийг төрийн аудитаас гарсан зөв байж гэж бодсон, харин одоо сүүлээ хавчсан гөлөг шиг чимээгүй болж, бодвол байх газар нь биш гэдгээ ойлгосон байх.
Зочин 2020-10-26 203.91.112.146
ЗА тэгээд МОНГОЛЫН ОДООГИЙН АЖИЛГҮЙДЭЛ ЯДУУРАЛ АВИЛГА МОНГОЛ УЛСЫН БАЙЖ БАЙГАА ЦАРАЙ бол ерөөсөө л ҮЕ ҮЕД ТӨРД ШУРГАЛЖ ИДЭЖ УУХААС ӨӨР ЗҮЙЛ ХИЙГЭЭГҮЙ НИЙТ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДААС ӨӨР БУРУУТАН БАЙХГҮЙ
үнэн 2020-10-26 203.91.112.146
зуун ямаанд жаран ухна гэдэг 3сая хүнтэй монголд 200000 төрийн албан хаагч арай л дэндэж
Залуучууд сургууль төгсөөд төрийн албаруу шургалж идэж ууж авилга авахын төлөө гүйдэг болдог
\ Монголд 20мянган төрийн албан хаагч байхад үнэндээ хангалттай
Төрийн алба үнэхээр цахимжиж байгаа бол тэрийг дагаад орон тоо хасагдах ёстой тийм байхгүй улам л данхайгаад
Төрийн байгууллагаар дүүрэн явайсан гэдийсэн их зантай чадваргүй нөхөд байгаа нь
Наад хууль чинь үнэндээ ямар ч шинэ үр дүн авчраагүйг харуу
Монгол Улсын иргэн 2020-10-26 202.179.8.118
Хяналт, шалгалт, хариуцлага
Төрийн жинхэнэ албан хаагч 2020-10-26 202.126.90.97
За ёстой болиод өгөөрэй! БОАЖЯ-ны 15 газар, хэлтсийн дарга нар түүр үүрэг гүйцэтгэгч нар. жинхэнүүдийг нь чөлөөлсөн. Төрийн албаны салбар зөвлөл нь эрхзүйн чадамжгүй болоод дампуурсан газар бнаа. Сарангэрэл саад энэ салбарыг самарч бгааг ТАЗ яж ч чадахгүй бн.
төрийн алба 2020-10-26 103.26.193.40
Сонгуульд нь худлаа дагаж гүйсэн хүмүүсээ энд тэнд тавих гэж л байгаа даа. Төрийн албаны сонгон шалгаруулалтыг шударга болгомоор байна. Гадаадад төгссөн мундаг хүмүүс нь шалгалтаа өгөөд ороод ирнэ биз. Баян аав ээжийн буянаар гадаадад сурсан нэртэй эрх хүүхдүүд орж ирж хүнээр хэлүүлж хурган дарга хийгээд төрийг самраад, утгагүй шийдвэр гаргаад дууслаа. Гишүүд өөрсдийнхөө энд тэнд тавьсан ажил хийдэггүй тавиулуудынхаа үгээр орж, бодит байдлыг мэдэхгүй. Төрийн албанд 1 ч хоног ажиллаж үзээгүй хүмү
ТА-ны шинэ хуулиар цүнх баригчид, авилгачид дархлагдсан 2020-10-26 59.153.115.49
АН МАН аль ч нь Төрийн албанд баахан мэдлэг боловсрол муутай авилгачин, цүнх баригч нөхдүүдийг чихэж дүүргэсэн.
Тэээд тэрийгээ энэ хуулиар хамгаалчихсан. Төрийн алба мөддөө чадвахижихгүй. Нийслэл, орон нутаг ч ялгаагүй.
Төрийн албан хаагчид ЯАГААД жижиг дунд бизнес эрхлэгчдээс баян амьдарч байгааг шалгах шаардлагатай.
Төр лүү ажил хийх гэж, ард түмэндээ үйлчлэх гэж биш,
Авилгал авч амар хялбар амьдрах гэж орж байгаа нь нууц биш болсон.
Бүгд авилагчид.
Зочин 2020-10-26 202.21.96.134
1. Японд цоорцог шүүдэг нарийхан шүүрний нүхээр гарч байж төрийн албан хаагч болдог гэсэн. Тийм ч болохоор маш нэр хүндтэй. 2. Австрали улсад төрийн албан хаагчаар жинхэнэлнэ гэдэг тэнгэрээс од шүүрэхтэй адил. 16 жил ажиллаад ч төрийн жинхэнэ албан хаагч болж чадаагүй гэж ярьж байхыг сонсож байлаа. 1 нам ялаад засгийн газар солигдоно, тухайн яам тамгийн газар ажиллаж байсан ажилтануудын тал нь алга болдог гэж байгаа. Cut off the head гэж өөрсдөө ярина.
mongol 2020-10-26 66.181.176.45
Huuli gargaad nemergui baidag uchir ni MANiinhanhuuli ogt bieluuldeggui zarim huulia uurchluud uursudduu tohiruulaad batalchihdag iim baihad turiin alban haagchdiin mergejil chadvariin talaar yariad ch hereggui chadvargui turiin alban haagchtai baihad ajliin buteemj chanar ,avilga,es surtahuun,ajliin hariutslagiin talaar durdaad yamarch nemergui uls ornii hugjil baihgui yaduural deed tuvshindee bh bolno
зочин 2020-10-26 103.229.123.163
Хотын захиргааны хүнд сурталыг арилгах хэрэгтэй дарга ахлах мэргэжилтэн мэргэжилтэн гээд бүгд бөөн хүнд сурта юм бол болохгүй бүтэхгүй манай журамд тэгж заасан гэсэн юм яриад суугаад байдаг ёстой новшийн албан хаагч нартай газар
Иргэн 2020-10-26 119.40.100.154
Чадахуйн зарчим Меррит гээл байдаг. амьдрал дээр наад хууль чинь хэрэгжихгүй байна. Энд тэндээс цүнх барьсан бацаануууд ирээд толгой дээр суучих юм. Харвард төгссөн бол дарга болдог ёсто юм уу. Оюун-Эрдэнийн эрхэлсэн бацаанууд подкаст ярихаас өөр юу чаддын.
Зочин 2020-10-26 202.9.46.126
Мерит зарчимаа хэрэгжүүлж ажиллавал зүгээр сэн дээ, амьдрал дээр өөр байгаа, шүүхэд хандахаар шийдэгдэх нь удаан учраас асуудлын хажуугаар эвлэрч амьдарч байгаа ажилтанууд олон байгаа даа