Яндан хөөлөх төхөөрөмж зохион бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2020.10.25-нд нийтлэгдсэн

Яндан хөөлөх төхөөрөмж зохион бүтээжээ

Яндан хөөлөх төхөөрөмж зохион бүтээжээ

Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн салааны захирагч, ахлах дэслэгч Л.Батгэрэл  үлээгч аппарат дээр суурьлуулсан яндан хөөлөх төхөөрөмж зохион бүтээлээ.

Үлээгч аппаратны ажилласан дугуйг ашиглан тухайн айлын янданд тааруулан труба хийсэн байна.

Дээрх төхөөрөмжийг туршин шалгах зорилгоор Гал түймэр унтраах, аврах 58 дугаар ангийн алба хаагчид гэр хороололд амьдардаг алба хаагчдынхаа яндаг хөөллөө.

Энэхүү туршилтанд тулгуурлан аюулгүй байдлыг хангах үүднээс үлээгч аппаратнаас сорогдон гарч байгаа хөө тортогийг агаарт дэгдээхгүй байх зорилгоор тааран шуудай эсвэл агаар шүүгч филтер хийх, мөн айл өрхүүдийн яндан өөр өөр хэлбэртэй учир янданд таарах аргаар өөрчлөн тааруулж ашиглахаар боллоо гэж Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж