АНУ-д нэг өдөрт халдварын 83 мянган шинэ тохиолдол бүртгэгдлээ

Хуучирсан мэдээ: 2020.10.25-нд нийтлэгдсэн

АНУ-д нэг өдөрт халдварын 83 мянган шинэ тохиолдол бүртгэгдлээ

АНУ-д нэг өдөрт халдварын 83 мянган шинэ тохиолдол бүртгэгдлээ

АНУ-д өнгөрсөн 24 цагт коронавирусийн халдварын 83 мянга 757 шинэ тохиолдол бүртгэгджээ. АНУ-д коронавирусийн халдвараар 8 сая 827 мянга 932 хүн өвчилж, 223 мянга 995 хүн нас бараад байна.  Түүнчлэн Франц улсад халдварын тоо нэг сая давлаа. Өмнө нь Испанид халдварын тоо нэг сая давснаар Баруун Европын анхны улс болсон юм. Францад халдвар бүртгэгдсэнээс хойш одоогийн байдлаар нэг сая 41 мянга 75 хүн өвчилж, 34 мянга гаруй хүн нас баржээ. Өнгөрсөн хоногт Францад халдварын шинэ тохиолдол 42 мянга 32 бүртгэгдсэн аж.

АНУ болон Европын орнуудад цар тахлын эхэн үед оношилгоог сайн явуулж чадаагүйгээс халдварын тархалт нэмэгдсэн гэж мэргэжилтнүүд үзэж байна. Францын Засгийн газраас нийслэл Парис болон өөр долоон том хотод шөнийн цагаар хөл хорио тогтоосон юм.

Эх сурвалж: Associated Press

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж