Өмнөд Солонгосын хамгийн том компани “Samsung” группийн тэргүүн И Кун Хи өнөөдөр /2020.10.25/ Сөүл хотын эмнэлэгт таалал төгсчээ. Тэрээр зургаан жилийн өмнөөс зүрхний шигдээс өвчнөөр өвдсөн юм. Тэрбээр 78 насандаа таалал төгслөө.
Түүний эцэг И Бюн Чул гоймонгийн худалдааны бизнес эрхэлдэг байсныг И Кун Хи дэлхийн хэмжээний цахилгаан бараа, даатгал, хөлөг онгоц үйлдвэрлэл, барилгын бизнес болгон өргөжүүлсэн юм. Өдгөө “Samsung” групп нь Өмнөд Солонгосын ДНБ-ны 17 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгөтэй конгломерат болсон байна.
И Кун Хигийн удирдлага дор “Samsung Electronics” нь орлогынхоо хэмжээгээр дэлхийн хамгийн том технологийн компани болж, чип, зурагт, дэлгэцийн үйлдвэрлэлээр Японы “Sony”, “Sharp”, “Panasonic”-ийг ардаа орхиж, “Nokia”-ийн манлайллыг манлайллыг төгсгөж, ухаалаг гар утасны бизнест "Apple"-ийг гүйцсэн юм.
Харин одоо түүний ууган хүү, 2012 онд “Samsung” группын дэд ерөнхийлөгчөөр томилогдсон И Жэ Ён эцгийнхээ албан тушаалыг өвлөн авах болж байна. И Жэ Ёны хувьд Өмнөд Солонгосын экс ерөнхийлөгч Пак Гын Хэг тойрсон улс төрийн дуулианд холбогдож, групп дотор эрх мэдлээ нэмэгдүүлэхийн тулд экс ерөнхийлөгч болон түүний дотны найзад авлига өгсөн гэж буруутгаж хорих ялаар шийтгэгдэж байсан юм. Одоо ч түүний хэрэг бүрэн шийдэгдээгүй шүүхэд дуудагдсаар байгаа билээ.
Эх сурвалж: CNN, Koreatimes
Зочин 2020-10-25 39.115.114.99
Самсунг томорч чадсан гол бизнес саалийн үнээ нь хагас дамжуулагч
Зочин 2020-10-25 39.115.114.99
Самсунг хюндай хөгжсөн тул солонгос хөгжсөн. Энэ хүний гавьяа их. Энэ хүн байгаагүй бол солонгос хөгжихгүй байсан
Зочин 2020-10-25 39.115.114.99
10 триллион воны өв залгамжлах татвар төлнө
/*-*/ 2020-10-25 49.0.212.165
Болж дээ, одоо компани нь Apple шиг нийтийн засаглалтай болсон нь дээр
Зочин 2020-10-25 103.9.88.162
ПИДЖАК нь ХААНАХЫН БРЭНД ВЭ
Зочин 2020-10-25 39.115.114.99
Эх оронч хүн дотоодын нь байлгүй дээ
Зочин 2020-10-25 66.181.184.87
УМ МА НИ БАД МИ ХУМ
Зочин 2020-10-25 202.9.40.56
Мундаг хүн юм овоо насалжээ ум ма ни бад ми хум
Зочин 2020-10-25 66.181.176.19
haramsahaargui l naslaj
Zochin 2020-10-25 67.81.184.102
Bayan,yduu ylgaagui butsdag
Зочин 2020-10-25 202.126.89.166
Mal
Zochin 2020-10-25 67.81.184.102
Bugd uheh ni unen
ХЭХЭ 2020-10-25 192.82.71.121
Мөнгө хичнээн их байвч хүнийг тогоож авч үлдэж чадахгүй юм даа
нэр төр 2020-10-25 49.0.140.26
мал
Зочин 2020-10-25 150.129.141.29
Augaa yumaa…