“Samsung” группийн тэргүүн таалал төгсчээ

Хуучирсан мэдээ: 2020.10.25-нд нийтлэгдсэн

“Samsung” группийн тэргүүн таалал төгсчээ

“Samsung” группийн тэргүүн таалал төгсчээ

Өмнөд Солонгосын хамгийн том компани “Samsung” группийн тэргүүн И Кун Хи өнөөдөр /2020.10.25/ Сөүл хотын эмнэлэгт таалал төгсчээ. Тэрээр зургаан жилийн өмнөөс зүрхний шигдээс өвчнөөр өвдсөн юм. Тэрбээр 78 насандаа таалал төгслөө.

Түүний эцэг И Бюн Чул гоймонгийн худалдааны бизнес эрхэлдэг байсныг И Кун Хи дэлхийн хэмжээний цахилгаан бараа, даатгал, хөлөг онгоц үйлдвэрлэл, барилгын бизнес болгон өргөжүүлсэн юм. Өдгөө “Samsung” групп нь Өмнөд Солонгосын ДНБ-ны 17 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгөтэй конгломерат болсон байна.

И Кун Хигийн удирдлага дор “Samsung Electronics” нь орлогынхоо хэмжээгээр дэлхийн хамгийн том технологийн компани болж, чип, зурагт, дэлгэцийн үйлдвэрлэлээр Японы “Sony”, “Sharp”, “Panasonic”-ийг ардаа орхиж, “Nokia”-ийн манлайллыг манлайллыг төгсгөж, ухаалаг гар утасны бизнест "Apple"-ийг гүйцсэн юм.

Харин одоо түүний ууган хүү, 2012 онд “Samsung” группын дэд ерөнхийлөгчөөр томилогдсон И Жэ Ён эцгийнхээ албан тушаалыг өвлөн авах болж байна. И Жэ Ёны хувьд Өмнөд Солонгосын экс ерөнхийлөгч Пак Гын Хэг тойрсон улс төрийн дуулианд холбогдож, групп дотор эрх мэдлээ нэмэгдүүлэхийн тулд экс ерөнхийлөгч болон түүний дотны найзад авлига өгсөн гэж буруутгаж хорих ялаар шийтгэгдэж байсан юм. Одоо ч түүний хэрэг бүрэн шийдэгдээгүй шүүхэд дуудагдсаар байгаа билээ.

Эх сурвалж: CNN, Koreatimes

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж