“АГУЛА” арга хэмжээ өнөөдөр болж байна

Хуучирсан мэдээ: 2020.10.25-нд нийтлэгдсэн

“АГУЛА” арга хэмжээ өнөөдөр болж байна

“АГУЛА” арга хэмжээ өнөөдөр болж байна

Нийслэлийн Шинжлэх Ухаан, үйлдвэрлэл инновацын газраас “ПАНОРОМА” төслийн хүрээнд “АГУЛА” хэлэлцүүлгийг “Улаанбаатар инновацын төв”-д өнөөдөр /2020.10.25/ зохион байгуулж байна. Тус үйл ажиллагаа нь “Зориг АГУЛА, Зүтгэл АГУЛА,  Зөвийг АГУЛА” уриан дор “Хүсэл тэмүүлэл, амжилт, уналт, дахин сэргэлт” ерөнхий сэдвийн хүрээнд 15:00 цагаас эхэлнэ.

Энэхүү арга хэмжээнд:

Залуучуудын томоохон төлөөлөл болох “Фин төгсгөл рүү” номын зохиогч, “Мобиком корпораци”-ийн менежер А.Алтанбагана,

Дуучин, продюсер, “Voice of Mongolia”-ийн шүүгч Ука,  Youtube влоггер,

АНУ-ын Бостоны Их сургуулийн төгсөгч О.Ариунзаяа,

“Мобиком корпораци”-ийн  менежер, БНТУ-ын Мармарагийн Их сургуулийн төгсөгч Т.Азжаргал,

Монгол судлаач, морин хуурч Cтив Морил,

“Мобиком корпораци”-ийн ТУЗ-ийн нарийн бичгийн дарга, Япон Улсын Хитоцүбаши Их сургуулийн төгсөгч Б.Баярмагнай нар оролцоно.

Тэд залуучуудад хандан “Хүсэл тэмүүлэл, амжилт, уналт, дахин сэргэлт” ерөнхий сэдвийн дор өөрсдийн ажил, амжилтын туршлагаас хуваалцан боломж, өнөө цаг үеийн давуу талын талаар ярилцлага, илтгэл өрнүүлэн хоёр цагийн нээлттэй уулзалт, ярилцлага хийх аж.

“ПАНАРОМА” нь Дэлхийн өнцөг булан бүрд таны өрсөлдөх ёстой залуус тань хаана явааг, хэрхэн хөгжиж байгааг, таныг гэртээ биш нийгэмдээ хэн байх ёстойд сэдэл өгөхийг зорилгоо болгосон төсөл юм байна.

НИЙСЛЭЛИЙН ШИНЖЛЭХ УХААН, ҮЙЛДВЭРЛЭЛ, ИННОВАЦЫН ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж