Холимог тулааны хөнгөн жингийн аварга, ОХУ-ын тамирчин Хабиб Нурмагомедовыг зодог тайлсанд хөл бөмбөгийн супер од Кристиано Роналдо баяр хүргэжээ. Роналдо “Баяр хүргэе, найз минь! Аав чинь чамаар бахархаж байгаа” хэмээн хамт авахуулсан зургаа Инстаграмдаа нийтэлжээ. Хабиб хөл бөмбөгийн улаан фен бөгөөд тулааныхаа өмнөхөн Роналдотай уулзаж байсан аж.
Хабиб өчигдөр Абу Даби хотод болсон “UFC 254” тулаанд АНУ-ын тамирчин Жастин Гэйтжиг ялсныхаа дараа зодог тайлснаа зарлажээ. Тэрбээр тулааны дараа өвдөг дээрээ сөхрөн, нулимс унагаан салах ёс гүйцэтгэжээ. Хабибын аав өнгөрсөн долдугаар сард коронавирусийн халдвараар нас барснаас хойш анх удаа тэрбээр октагон дээр гарсан юм.
Дагестан гаралтай, 32 настай Хабиб холимог тулааны нэг ч ялагдалгүй 29 тулаанд ялалт байгуулсан юм.
Эх сурвалж: RT
Холбоотой мэдээ