Махны экспортыг нэмэгдүүлэх зорилгоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр (ХААХҮ)-ийн яамнаас мах экспортлогч аж ахуйн нэгжүүд ямар нэгэн хүндрэл чирэгдэлгүйгээр төрийн үйлчилгээг авах боломж бүрдүүлэх “Нэг цэг"-ийн үйлчилгээг зохион байгуулахаар болсон байна. Ингэснээр аж ахуйн нэгжүүд бичиг баримт бүрдүүлэх гэж цаг хугацаа алдалгүй, төрийн үйлчилгээг чирэгдэлгүй авах боломж бүрдэнэ гэж үзжээ. “Нэг цэг"-ийн үйлчилгээнд Мэргэжлийн хяналтын газар, Мал эмнэлгийн ерөнхий газар, Стандарт хэмжил зүйн газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Мал эмнэлгийн ариун цэврийн төв лаборатори зэрэг байгууллага шуурхай үйлчилгээ үзүүлэх юм байна.
Улсын онцгой комиссоос цар тахлын үед хийх тээвэрлэлтийн түр журмыг баталж, махны экспортыг тавдугаар сараас эхлүүлсэн билээ. Есдүгээр сарын байдлаар 10.1 мянган тонн махны экспорт хийжээ.
С.УНДАРМАА
Холбоотой мэдээ