АНУ-ын Небраска муж улсын Норфолк хотын оршин суугч Майкл Кристиансен энэ жилийн хамгийн азтай хүнээр шалгараад байна. Тэрбээр жилийн дотор хоёр удаа сугалааны супер хонжвор хожсон аж. Майкл өнгөрсөн гуравдугаар сард хусдаг сугалаанаас 50 мянган ам.доллар хожсон бол энэ аравдугаар сарын эхээр дахин 100 мянган ам.доллар хожсон байна. Тэрбээр “Би итгэж ч чадахгүй байна. Ямар хачирхалтай юм бэ? Би жинхэнэ гэдэгт итгээгүй” хэмээн ярьжээ. Тэрбээр хусдаг сугалааг Норфолк хотын Луйегийн уух газар нэртэй газраас худалдан авсан аж.
Майкл сугалаанаас хожсон мөнгөнийхөө зарим хэсгээр гарааж барьж, үлдсэнийг нь тэтгэвэртээ гарахаараа хэрэглэхээр хадгаламжид хийх гэнэ. Мөн тэрбээр охинтой хамт амьдрахаар төлөвлөж байсан байшингаа худалдаж авах гэнэ. Харамсалтай нь, түний охин саяхан нас барсан аж.
“20X The Money” гэх сугалаагаар 10 -100 мянган ам.доллар хожих боломжтой. Тус сугалааны судалгаагаар 100 мянган ам.доллар хожих магадлал 80 мянгад 1 тохиодог гэнэ.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ