Кабул: Оюутнууд амьдардаг дүүрэгт бөмбөг дэлбэрч, 18 хүн амиа алдлаа

Хуучирсан мэдээ: 2020.10.25-нд нийтлэгдсэн

Кабул: Оюутнууд амьдардаг дүүрэгт бөмбөг дэлбэрч, 18 хүн амиа алдлаа

Кабул: Оюутнууд амьдардаг дүүрэгт бөмбөг дэлбэрч, 18 хүн амиа алдлаа

Афганистаны нийслэл Кабул дахь нэгэн сургалтын төвийн гадна амиа золиослогч бөмбөг дэлбэлсний улмаас 18 хүн амь үрэгдэж, олон арван хүн шархадсан тухай тус улсын Дотоод хэргийн яам мэдээллээ. Шийт  урсгалын мусульманчууд голчлон амьдардаг Дашти-Барчи дүүрэг орчимд сургалтын төвүүд их байдаг, оюутнууд олноороо амьдардаг бүс аж. Шархадсан хүмүүсийн биеийн байдал хүнд байгаа тул амиа алдсан хүний тоо цаашид нэмэгдэж магадгүйг албаны эх сурвалжууд мэдээлж байна.

Талибанчууд уг халдлагад холбоогүй гэдгээ мэдэгдсэний дараа "Исламын улс" бүлэглэл энэхүү халдлагын ард байгаа гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Афганистанд сүүлийн хэдэн долоо хоногт энэ төрлийн халдлагууд ихэсч, ихэнх халдлагыг Талибанчууд үйлдсэн байна. Эдгээр халдлагууд нь Катарын нийслэл Доха хотод болж буй Засгийн газар болон Талибан хөдөлгөөний хоорондох энхийн хэлэлцээнд саад учруулж байгаа юм.

Афганистан дахь шийт урсгалын нийгэмлэг өмнө нь "Исламын улс" бүлэглэл гэх мэт суннит мусульман хэт даврагчдын бай болсоор ирсэн бөгөөд тэднийг шашны тэрс үзэлтнүүд гэж үздэг. Үүнээс өмнө 2018 оны наймдугаар сард амиа золиослогч бас нэгэн сургалтын төв руу орж, бөмбөг дэлбэлснээр 48 хүн амиа алдаж байв. "Исламын улс" бүлэглэл энэ халдлагын ард байсан гэж тухайн үед мэдэгдэж байсан юм.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж