Японы Фүкүшима Даичи атомын цахилгаан станцын цацраг идэвхт бодисоор бохирдсон усыг далай руу урсгах нь ирээдүйд хүний ДНК-г өөрчлөх аюултай гэдгийг Грийнпийс байгаль хамгаалах байгууллагын мэргэжилтнүүд мэдээлжээ. Японд 2011 онд болсон цунамийн гамшгийн улмаас Фүкүшима Даичи АЦС-д цөмийн дэлбэрэлт болсон юм. Тус газарт цацраг идэвхт изотопын нүүрс төрөгч-14 болон бусад хортой бодисуудаар бохирдсон 1.23 сая метр/тонн усыг хадгалж байгааг Номхон далайд асгах гэж буйг тус байгууллагаас хүчтэй эсэргүүцэж байна. Аюултай хэмжээний цацраг идэвхт бодис нь хүний ДНК-г гэмтээх эрсдэлтэй аж.
Фүкүшима АЦС дахь гэмтсэн цөмийн тогоонуудыг хөргөхөд ашигласан хэдэн мянган тонн усыг Токио эрчим хүчний компани (TEPCO) нь олон жилийн турш хадгалсаар ирсэн ба өдгөө агуулах газаргүй болжээ. Улмаар Японы албаныхан болон Байгаль орчны сайдын зүгээс бохир усыг далайд цутгах боломжтой талаар ярих болсон юм. Гэвч цацрагаар бохирдсон усыг далайд асгах нь байгаль орчин, загас агнуурын бүтээгдэхүүн, хүний эрүүл мэндэд эрсдэл үүсгэнэ. Японы Засгийн газар Баасан гаригт (2020.10.23) бохир усыг хэрхэх талаарх хэлэлцүүлгийг хойшлуулах шийдвэрлэжээ.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ