Хабиб Нурмагомедов зодог тайллаа | News.MN

Хабиб Нурмагомедов зодог тайллаа

Хабиб Нурмагомедов зодог тайллаа

Хабиб Нурмагомедов зодог тайллаа

Холимог тулааны хөнгөн жингийн аварга, ОХУ-ын тамирчин Хабиб Нурмагомедов зодог тайлж байгаагаа зарлалаа. Тэрбээр өнгөрсөн шөнө Абу Даби хотод болсон “UFC 254” тулаанд АНУ-ын тамирчин Жастин Гэйтжиг ялсныхаа дараа дээрх мэдээг дуулгасан юм.

Дагестан гаралтай, 32 настай Хабиб нь өрсөлдөгчөө хоёр дахь үе дээр боох мэхээр буулгаж авсан байна. Энэ нь түүний 29 дэх ялалт болжээ. Тэрбээр ганц ч ялагдалгүйгээр зодог тайлсан анхны UFC холбооны аварга болж байна.

Үзэгчид түүнийг 30 дахь ялалтаа байгуулаад зодог тайлна гэсэн хүлээлттэй байсан билээ. Харамсалтай нь түүний аав нь буюу дасгалжуулагч Абдулманап Нурмагомедов коронавирусийн улмаас нас барсан түүний сэтгэл зүйд нөлөөлсөн бололтой.

Учир нь тэрбээр өнгөрсөн шөнийн тулааны дараа “Энэ бол миний сүүлчийн тулаан. Аавынхаа тусламжгүйгээр би энэ хүртэл явж чадахгүй байсан. Намайг Жастинтай тулалдахаар болсны дараа би ээжтэйгээ гурван өдөр ярилцсан. Ээж маань намайг аавгүйгээр тулалдуулахыг хүсэхгүй байгаагаа хэлсэн. Би аавыгаа нас барснаас хойш анх удаа ээжтэйгээ ийм удаан ярилцсан. Гэхдээ би ээжээсээ сүүлийн тулаанаа хийх зөвшөөрөл авсан” хэмээн ярьжээ.

Мөн тэрбээр цааш нь “UFC холбооноос би нэг л зүйл хүсмээр байна. Мягмар гаригт намайг “pound-for-pound” чансааны жагсаалтын нэгдүгээрт зарлаж өгөхийг хүсч байна. Холимог тулааны төрөлд нийт 29 ялсанаас “UFC”-ийн тулаанд 13-0 амжилт гаргасан надад ийм эрх байгаа гэж би бодож байна” гэж хэлсэн байна.

 Эх сурвалж:  BBC

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-10-25 124.158.69.68

Гайхалтай тулаанч. Конор ч хажууд нь юу ч биш байсан шүү.

Avatar

Заагч 2020-10-25 202.179.31.251

Оросын шилдэг хүчирхэг тулаанч даа амжилт хүсье.

Avatar

Зочин 2020-10-25 103.212.119.132

Оросын агуу тулаанч.

Avatar

Зочин 2020-10-25 192.82.69.244

Great fighter

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж