Польшийн Ерөнхийлөгч коронавирусийн халдвар авчээ

Хуучирсан мэдээ: 2020.10.25-нд нийтлэгдсэн

COVID-19

Польшийн Ерөнхийлөгч коронавирусийн халдвар авчээ

Польшийн Ерөнхийлөгч коронавирусийн халдвар авчээ

Польшийн Ерөнхийлөгч Анджей Дуда коронавирусийн халдвар авсан талаар BBC мэдээлжээ.  Өдгөө 48 настай Дудагийн шинжилгээний хариу Баасан гаригт /2020.10.23/ эерэг гарсан бөгөөд хэнээс халдвар авсан нь одоогоор тодорхойгүй байна. Мөн түүний биеийн байдал сайн байгааг онцолжээ.

Ингэснээр тэрбээр коронавирусийн халдвар авсан дэлхийн гурав дахь төрийн тэргүүн болж байна. Өмнө нь Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар халдвар авсан билээ.

Дуда Баасан гаригт Францын нээлттэй тэмцээний ялагч, тус улсын алдартай тамирчдын нэг, 19 настай теннисчин Ига Свиатектэй уулзаж, амижлт хүссэн байна. Свиатек "Надад болон манай багийн гишүүдэд коронавирусийн шинж тэмдэг илрээгүй. Бид шинжилгээнд тогтмол хамрагдаж байгаа. Журмын дагуу тусгаарлалтад орсон" хэмээн өөрийн твиттерээрээ мэдэгджээ.

Польш улсын хувьд сүүлийн өдрүүдэд нэг өдөрт илрэх халдварын тохиолдлын тоо дээд цэгтээ хүрээд байгаа ба тус улсад нэг өдөрт 13 мянга гаруй тохиолдол бүртгэгдэж байна. Тус улсад нийт халдвар авсан хүний тоо 242 мянга, covid-19 өвчний улмаас нас барсан хүний тоо 4,300 даваад байна. Польшид хорио цээрийн дэглэмийг чангатгаж, тав ба түүнээс дээш хүн нэг дор цугларахыг хориглож, 70-аас дээш насны ахмадуудыг гэрээсээ гарахгүй байхыг зөвлөж байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж