Их дуулгаас Г.Наранцэцэг хүрэл медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2020.10.25-нд нийтлэгдсэн

Их дуулгаас Г.Наранцэцэг хүрэл медаль хүртлээ

Их дуулгаас Г.Наранцэцэг хүрэл медаль хүртлээ

Жүдо бөхийн Их Дуулга тэмцээн Унгарын нийслэл Будапешт хотноо Баасан гарагт /2020.10.23/ эхэлж, Монгол Улсын баг тамирчдаас эмэгтэй 48 кг-д Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо, “Женко” клуб, “Түмэн шувуут” компанийн тамирчин ОУХМ Ганбаатарын Наранцэцэг хүрэл медаль хүртлээ.

Харин эрэгтэй жүдочдоос 60 кг-д Л.Өнөболд Францын бөх М.Лукад цэвэр ялагдаж, мөн 66 кг-д Б.Эрхэмбаяр Бразил улсын Лима Виллианд торгуулиар цэвэр хожигдож тус тус шагналт V байр эзэлсэн юм. Энэ тэмцээнд дөрвөн тивийн 61 орны эрэгтэй 256, эмэгтэй 151, нийтдээ 407 тамирчин ур чадвараа сорин оролцож байна. Манай улсаас 26 тамирчин оролцож буй нь 33 жүдочтой дэвжээний эзэн Унгарын багийн дараа орох том бүрэлдэхүүн байгаа юм. Өчигдөр эмэгтэй 48, 52, 57 кг, эрэгтэй 60, 66 кг жингийн мепальтнууд тодорсон.
Эмэгтэйчүүдийн 48 кг-д: 1. Дистрия Красники /Косово/  2. Пауло Парета /Аргентин/ 3. Г.Наранцэцэг /Монгол/,  Андреа Стоядинов /Серби/ нар шилдгээр шалгарсан байна.

С.УНДАРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж