Б.Хурц нарт холбогдох хэргийн шүүх хурал Лхагва гаригт болно | News.MN

Б.Хурц нарт холбогдох хэргийн шүүх хурал Лхагва гаригт болно

Б.Хурц нарт холбогдох хэргийн шүүх хурал Лхагва гаригт болно

Б.Хурц нарт холбогдох хэргийн шүүх хурал Лхагва гаригт болно

Шүүхийн хэвлэл мэдээллийн хэлтсээс ирэх долоо хоногт зарлагдсан зарим эрүүгийн хэргийн шүүх хуралдааны товыг гаргажээ.

  1. Ү.Отгонбаатар нарт холбогдох эрүүгийн хэрэг: 

Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1-1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.4-3 /хахууль авах/, 22.5-1 /хахууль-өгөх/ хэсэгт заасан гэмт хэрэгт Ү.Отгонбаатар нарын 26 хүнд тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд аравдугаар сарын 27-ны өдрийн 13:30 цагт,

  1. Э.Бат-Үүл нарт холбогдох эрүүгийн хэрэг:

Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/ хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх /хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/ хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь /мөнгө угаах/ гэмт хэрэгт Э.Бат-Үүл нарын 11 хүнд тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд аравдугаар сарын 28-ны өдрийн 10 цагт,

  1. Б.Хурц нарт холбогдох эрүүгийн хэрэг:

Нийслэлийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэг /Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчих/-ийн 133.1, 251 дүгээр зүйл /Эрүү шүүлт тулгах/-д заасан гэмт хэрэгт Б.Хурц, О.Бямбажав, Г.Эрдэнэбат, О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, С.Эрдэнэбат, Э.Өлзийбаяр нарт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд аравдугаар сарын 28-ны өдрийн 10 цагт,

  1. Д.Дамба-Очирт холбогдох эрүүгийн хэрэг:

Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг /Улс төрд нөлөө бүхий этгээд бусдад давуу байдал олгох/-т заасан гэмт хэрэгт Д.Дамба-Очирт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд арваннэгдүгээр сарын 29-ний өдрийн 7 дугаар хурал тус тус товлогдсон байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Irgen 2020-10-25 174.204.134.56

Nyamdorj mongoliin shildeg tagnuulchidiig zorigiin hergeer dalimduulj ugui hiilee dee.
1.Zorigiin hergiig budiluulj dahij hezeech ilreheergui bolgoloo.
2.Mongoliin shildeg tagnuulchidiig shorond hiij gadnii tagnuulchid ajillah bolomjiig sanaataigaar hiisen.
Neg sumaar hoyor tuulai buudsan jinhen tagnuulch hun.Haanahiin tagnuul ve.

Avatar

Иргэн 2020-10-25 59.153.114.100

Та нар Хурцад 25 жил өгчихөөч чадахгүйшт гөлөгнүүд монголын шүүх прокуроруудыг хэдэн үеэр нь х****л идээсэй доодост аймшигт шүүх засаглал дээдэст толгойгий нь илдэг ийм дампуу хууль ганцхан монголд байх бөгөөд шүүгдэгчид холоос боодолтой дайлуур харуулж байгаад л тэнсэн шаана.Дөчөөд хүүхэд наймаалсан ах дүү гурав гуравхан жилийн ял авлаа монголчуудаа хүний наймаанд мордоцгооё 40 хүүхэд зараад 3 хан жил их ашигтай гэсээн ттоомчуудын хүүхдүүдийг аваачиж зарьяаа

Avatar

Зочин 2020-10-25 192.82.76.245

ЯЛЫГ НЬ НЭМ…

Avatar

D.Enhbat 2020-10-25 192.82.74.225

Damirangiin Enhbat

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж