Монгол Улсаас АНУ-руу шууд нислэг үйлдэх боломжтой гэдгийг дурджээ | News.MN

Монгол Улсаас АНУ-руу шууд нислэг үйлдэх боломжтой гэдгийг дурджээ

Монгол Улсаас АНУ-руу шууд нислэг үйлдэх боломжтой гэдгийг дурджээ

Монгол Улсаас АНУ-руу шууд нислэг үйлдэх боломжтой гэдгийг дурджээ

Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хоорондын эдийн засгийн бодлогын 3 дахь удаагийн зөвлөлдөх уулзалт аравдугаар сарын 23-нд боллоо.  Уулзалтад Монголын талаас Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин зөвлөлдөх уулзалтыг нээж үг хэлэв. Тэрээр Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэхийн чухлыг дурдаад, хоёр орны худалдаа эдийн засгийн харилцааг өргөжүүлэхэд дэд бүтцийн бүтээн байгуулалтын төслүүдэд америкийн талын оролцоо, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа чухал байгааг онцлон тэмдэглэв.

Түүнчлэн, Монголын ноос, ноолууран бүтээгдэхүүнийг Америкийн зэх зээлд татваргүй гаргахад чиглэгдсэн Гуравдагч хөршийн худалдааны хуулийг АНУ-ын Конгрессоор батлагдах ажил хүлээгдэж байгаа талаар, мөн хоёр орны хооронд агаарын тээврийн харилцааг хөгжүүлж, шууд нислэг үйлдэх боломжтой талаар дэд сайд Б.Мөнхжин хэлсэн байна.

Америкийн талаас зөвлөлдөх уулзалтыг нээж Эдийн засаг, бизнесийн харилцаа хариуцсан Туслах Төрийн нарийн бичгийн дарга Маниша Сингх үг хэллээ. Энэхүү Гуравдахь удаагийн Эдийн засгийн бодлогын зөвлөлдөх уулзалтад Сангийн яам, ХЗДХЯ, Монгол Банк, ХХААХҮЯ зэрэг төрийн бусад байгууллагын төлөөллүүд оролцож, хамтын ажиллагааны талаараа байр сууриа илэрхийлж, танилцуулга хийлээ.

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-10-25 202.55.188.43

Нислэгийн тийзний үнэ 10 сая.

Avatar

МАН КОММУНИСТ 2020-10-25 66.181.191.222

МАН ынхан Америкт дургүй.

Avatar

Zochin 2020-10-25 67.81.184.102

Sard 1-2 nisvel ih ym,gehdee USA shiidne

Avatar

Зочин 2020-10-25 202.55.188.94

Visa ni ch gardaggui gazar togtmol nisleg hiigeed ashig olj chadahuu, jiriin irged ch jildee 1 niseh baih harin avilgachidad l zoriulsan nisleg boloh ni

Avatar

эх оронч 2020-10-25 103.212.118.88

Албан ёсны нэг рейс, чартерийн 1 рейс байхад болно…. Заавал ашиг энэ тэр гэхгүй. АНУ-гаас түлшээ сайн аваад байх хэрэгтэй. МИАТ-аас түлш бензин авбал шатна….
Бээжингээр , эсвэл Эрхүүгээр дамжиж хамаг юмаа сэгсрүүлээд буудалд нь мөнгө төлөөд шатмааргүй байх юм…..

Avatar

Зочин 2020-10-25 64.119.18.96

Долоо хоногт 2 удаа л нисэх хэрэгтэй , хамгийн ойр баруун талдаа УБ аас Ситтле хүртэл явах байх, хэрэв тэгвэл Улаан үдэ, Эрхүү гийн нислэгийн цагийш бодолцож өөрчлөх хэрэгтэй., ядаж 80 % ийн дүүргэлттэй явах хэрэгтэй., цаашдаа тогтмол нислэгтэй болбол ач хллбогдол нь хэтдээ чухал валютбн урсшал хэмнэгдэнэ, . Гол нь АНУ дамжин өнгөрөр оператори компаниаа сайн сонгох хэрэгтэй.

Avatar

Зочин 2020-10-25 107.77.211.36

Нээгээд нисгээд өгөөч! Энд АНУ-д лав монгол нисэх хүсэлтэй хүн үй түм. Тогтмол шууд нислэгтэй болбол нислэгийн хугацаа эрс богиносох, монголоор дамжиж зүүн өмнөд ази руу нисэх хүн олон байгаа даа

Avatar

Зочин 2020-10-25 192.82.76.245

ХААЯА НЭГ ЧАРТЕР ХИЙВЭЛ ЮУ ЮМ ГЭХЭЭС ТОГТМОЛ НИСЛГЭЭР АШИГ ОЛОХГҮЙ. ХЭРЭЭ ГАЛУУ ДУУРИЖ ХӨЛӨӨ ХӨЛДӨӨВ ГЭЭЧ Л БОЛНО.

Avatar

Зочин 2020-10-25 172.56.42.132

Хил дээрээс буцаагдаад суусан онгоцоороо бөөнөөрөө ирээд байвал хоёр талдаа дүүрэн суудалтай байна. Бүгдээрээ орчихвол нэг талдаа хоосон нисээд МИАТ жаахан дампуурах юм уу?

Avatar

Зохиолч Л.Пүрэвдорж 2020-10-25 103.57.94.55

Оросоос нисэхээс арай хямд байвал Оросын дорно талын зорчигчид Москва уруу очиж байхаар Улаанбаатараас нисэх нь ашигтай болж магадгүй л юм. Орос манай хоёр визгүй юм чинь.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж