Анхаар: Баруун аймгуудын нутгаар өнөөдрөөс хүйтэрнэ

Хуучирсан мэдээ: 2020.10.25-нд нийтлэгдсэн

Анхаар: Баруун аймгуудын нутгаар өнөөдрөөс хүйтэрнэ

Анхаар: Баруун аймгуудын нутгаар өнөөдрөөс хүйтэрнэ

Хөвсгөлийн зүүн,  Булган, Сэлэнгэ аймагт өнөөдөр (2020.10.25) цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэхийг ЦУОШГ-аас онцгойлон анхааруулж байна.

Говь, тал, хээрийн нутгаар аравдугаар сарын 26, 27-нд салхи түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр аравдугаар сарын 26, 27-нд хүйтэрнэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 1-6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна.

Бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр нутгийн баруун хэсгээр бага зэрэг дулаарна.

УС, ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж