Хөвсгөлийн зүүн, Булган, Сэлэнгэ аймагт өнөөдөр (2020.10.25) цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэхийг ЦУОШГ-аас онцгойлон анхааруулж байна.
Говь, тал, хээрийн нутгаар аравдугаар сарын 26, 27-нд салхи түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр аравдугаар сарын 26, 27-нд хүйтэрнэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 1-6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна.
Бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр нутгийн баруун хэсгээр бага зэрэг дулаарна.
УС, ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР
Холбоотой мэдээ