Л.Л.Линховоин нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд дуучин Д.Дагвадорж амжилттай оролцон, "ГРАН ПРИ" шагнал хүртсэн байна. Уралдаан 2020 оны аравдугаар сарын 21-23-ны өдөр болсон юм.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дуу бүжгийн “Эрдэнэт” чуулгын гоцлол дуучин, МУСТА Даваасүрэнгийн Дагвадорж нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын уугуул бөгөөд өмнө нь ОХУ-д болсон Дуурийн дуулаачдын олон улсын уралдаанд мөн түрүүлж байсан. Тодруулбал, тэрбээр ОХУ-ын Улан-Үдэ хотод зохиогддог “Байкальский Международный конкурс-III вокалистов” буюу Дуурийн дуучдын “Байгаль нуурын олон улсын III уралдаан” амжилттай оролцож тэргүүн байрыг хүртэж байжээ.
С.УНДАРМАА
Холбоотой мэдээ