Орон нутгийн сонгуулиар саналын тоо нь тэнцсэн нэр дэвшигчдийн нэмэлт санал хураалт өнөөдөр /2020.10.25/ болж байна. Тодруулбал, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1-д “Хамгийн олон санал авсан нэр дэвшигчдийн саналын тоо тэнцсэн бол адил санал авсан нэр дэвшигчдийн дунд нэмэлт санал хураалт явуулна” гэж, 78 дугаар зүйлийн 78.2-д “Нэмэлт санал хураалт явуулах тухай шийдвэрийг тухайн шатны сонгуулийн хороо гаргаж, уг шийдвэрт санал авах өдөр, байрыг заах ба амралтын өдөр явуулна” гэж заасан байдаг. Үүний дагуу аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн нэмэлт санал хураалтыг аймгийн нэг, дүүргийн нэг, сумын 60 тойрог, нийт 62 тойрогт зохион байгуулж байгаа юм.
Нэмэлт санал хураалтад эхний санал хураалтад оролцоогүй, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогч оролцож, саналаа өгнө. Нэмэлт санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоог эхний санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоон дээр нэмж тооцон тухайн тойргийн санал хураалтын дүнг гаргах юм.
Эх сурвалж: СЕХ