А.Чанцалдулам: ЖДҮХС-аас зээл авч, урлантай болох хүсэлтэй | News.MN

А.Чанцалдулам: ЖДҮХС-аас зээл авч, урлантай болох хүсэлтэй

А.Чанцалдулам: ЖДҮХС-аас зээл авч, урлантай болох хүсэлтэй

А.Чанцалдулам: ЖДҮХС-аас зээл авч, урлантай болох хүсэлтэй

Ээжүүд бяцхан үрстэйгээ өдрийг тун ч завгүй өнгөрүүлдэг. Тэгвэл гэртээ хүүхдээ харахын хажуугаар эсгийгээр урлах сонирхлоо хөгжүүлж, хөдөлмөр эрхэлдэг А.Чанцалдуламтай ярилцлаа. Тэрбээр, эсгий урлал хийж сурахдаа Youtube, Pinterest, Google зэргийг ашиглан бие даан сурчээ. Харин одоо тэрбээр гэрийн нөхцөлд эсгий урлал хийж сурахыг хүссэн хэн бүхэнд онлайнаар сургалт явуулж байна. А.Чанцалдулам нь хөдөлмөрч ээжүүдийн нэг жишээ юм.

Хэзээнээс эсгий урлал хийдэг болсон бэ?

Сайн байна уу. Танай сайтын уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Би нягтлан бодогч мэргэжилтэй, гэртээ хүүхдээ хардаг залуу ээж. 2018 оны намраас сонирхолдоо хөтлөгдөж,  эсгий тоглоом хийж эхэлсэн. Хоёр жилийн өмнө эсгийгээр яаж бүтээл хийх вэ? гэсэн асуултаар сошиалаас хайлт хийж байсан бол одоо хэрхэн хүмүүст өөрийн чадах зүйлээ зааж өгөх вэ гэж боддог болсон. Тиймээс залуус маань сонирхож байгаа зүйлээ туршиж үзээд, хэвшиж дадал болгосноор амжилтад хүрэх бүрэн боломжтой санагдаж байна.

Яагаад заавал эсгийг сонгож, урлал хийх болсон бэ?

Анх нэхмэл болон эсгий тоглоом хоёрыг сонирхож эхэлсэн. Эхлээд нэхмэл тоглоом хийж үзсэн ч амжилттай болохгүй байсан. Дараа нь эсгийгээр охиндоо эргэдэг тоглоом хийгээд 2018 оны зун төрөх ээжүүдийн фейсбүүк группт нийтэлсэн. Тэгэхэд хүмүүс эсгий тоглоомын зургийг хараад ихэд сонирхож, анхны захиалга орж ирсэн. Тэр үеэс л эсгийгээр урлал хийж эхэлсэн. Гэхдээ тухайн үед бүтээл хийж эхэлсэн материал маань эсгийнцэр буюу пластик эсгий байсан л даа. Гэтэл би үүнийг эсгий гэж бодоод л явж байсан. Учир нь би өмнө нь эсгийгээр юм хийж огт үзээгүй. Харин ялгаж мэдсэнийхээ дараа цэвэр эсгийгээр тоглоом хийж эхэлсэн.

Одоо ихэвчлэн ямар бүтээгдэхүүн урлаж байна? 

үүхдийн саатуулагч эргэдэг тоглоом, ханын чимэглэл, түлхүүрийн оосор, энгэрийн тэмдэг, хөгжимтэй эргэдэг тоглоом, номын хавтас, гацуурын чимэглэл, үзгийн сав, үсэг гээд маш олон төрлийн бүтээгдэхүүн хийж байна.

ижиг, деталь ихтэй урлалыг хийхэд шантрах үе гардаг уу?

Дуртай зүйлээ хийж байгаа болохоор шантарч байгаагүй. Мэдээж, ажиллагаа ихтэй, хугацаа маш их шаарддаг. Ноосоо самнах, эсгий хийх, эсгэх, зарим үед загвар гаргах, оёх, холбох, чимэглэх гээд маш их ажиллагаатай байдаг. Тоглоом болон бусад бүтээлээ нэг бүрчлэн гараараа хийдэг учраас эв дүйтэй, нямбай байх шаардлагатай. Мөн хийж байгаа тоглоом бүртээ сэтгэлээ шингээж урладаг. Харин хугацааны хувьд загвараасаа хамаараад харилцан адилгүй байдаг. Эсгийгээр бүтээгдэхүүн хийхэд хамгийн гол анхаарах зүйл нь эсгий чанартай сайн хийгдсэн байх ёстой. Хэрэв чанаргүй эсгийтэй бол бүтээгдэхүүн маань хүссэнээр болохгүй маш хэцүү байдаг.

Бүтээгдэнхүүнээ хэрхэн борлуулдаг вэ?

Миний хувьд борлуулалтаа Felt family LLC /Монгол эсгий тоглоом/ FFAM /Chaanaa’s handmade зэрэг цахим хуудсаараа болон Зайсан хиллийн дөрвөн давхарт байрлах Буудай” брендийн дэлгүүрээр худалдаалж байгааЦаашдын зорилго маань жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх зээл авч, урлантай болох төлөвлөгөөтэй. Одоогоор бол санхүүгээ ойр дотны хүмүүсээсээ зээлэх, олон нийтэд сургалт явуулж босгож байна. Сургалтад суух хүсэлтэй надтай ижил сонирхолтой хүмүүс цахимаар холбогдоод ирдэг.

 

С.УНДАРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-10-25 66.181.191.83

Mongolchuudiin chaddag yum ni gar urlal shinjlehbuhaan bol yariltgui

Avatar

Зочин 2020-10-25 64.119.21.239

Teneg g**** anh songoson mergejlere ajlach. Chadahguin bj uhsne hij ih surguulid ordin

Avatar

Zov 2020-10-25 64.119.21.239

Tiim bolhoor bolson boloogui diploma avch bsnas ooriigoo hogjuuleh surgalt uildverleliin tovuudiin surgalt chuhal. Neg l ih diplomtoi tseverlegch nar

Avatar

МӨӨГИЙ 2020-10-25 115.84.115.178

МОНГОЛД ЭНЭ МЭТ ӨРХИЙН ГАР УРЛАЛЫГ ҮЙЛДВЭР ГЭЖ СҮРЖИГНЭЖ ЗЭЭЛ ӨГДӨГ ӨНӨӨХ НЬ МӨНГӨӨ АВААД ЭРЭЭНД ОЧООД ЗАХИАЛЧИХДАГ ТЭНЭГЛЛЭЭ ЗОГСООМООР БАЙГАА ЮМ. 30ЖИЛД ЖДҮ-Н ЗЭЭЛ ХӨГЖӨӨГҮЙ ШАЛТГААН ЭНЭ. ЭСГИЙ ТААВЧИГ ГЭХЭД 1Ч МОНГОЛ ЭС ОРООГҮЙ ХЯТАД ЭСГИЙНЦЕР ЛИДРИН РЕЗЕН ЦАВУУ УТАС 100% ХЯТАД ИХЭНХ НЬ ЭРЭЭНД ЗАХИАЛЧИХДАГ, ХАРИН ӨНДӨГИЙГ 100% ХАНГАХ БОЛСОН НВЦ, ТҮМЭН ШУВУУТ ГЭДЭГ 2ТОМООХОН ҮЙЛДВЭР Л ЖИНХЭНЭ ҮЙЛДВЭР ЗӨВ ЗЭЭЛ БОЛСОН ТУРШИЛГЫГ НЭВТРҮҮЛМЭЭР БАЙГАА ЮМ

Avatar

Иргэн 2020-10-25 66.27.107.106

ЖДҮ-гийн зээлийг олгох гол шалгуур нь ажлын байр бий болгох байх ёстой. Нэг хүхий урлан тэр шалгуурыг төдийлөн хангахшүй боловуу

Avatar

Irgen 2020-10-25 202.126.90.134

Ediin zasag sanhuugeer sursan ni ooroo sanhuugiin sahilga bat saitai, zov tootsootoi hodloj suragad sain hoshuureg, bat bih suuri boldog. Uunii tod jishee ene emegtei bn. Hun bur nyabo togsood companyd nyabo hiih, esvel sanhuugeer togsood bankind teller l morooddog bolson shahuu ene uyed ingej ooriigoo olj, zov zuil hiij bgaad ni bayar hurgey. Ulam iluu amjilt husey. Mundag bn. Zaluusiin niigemd ulam iluu ulger duurailal bolj, shaltag toochilgui zutgeed bgaarai.
Ene bol bidnii uye!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж