А.Чанцалдулам: ЖДҮХС-аас зээл авч, урлантай болох хүсэлтэй

Хуучирсан мэдээ: 2020.10.25-нд нийтлэгдсэн

А.Чанцалдулам: ЖДҮХС-аас зээл авч, урлантай болох хүсэлтэй

А.Чанцалдулам: ЖДҮХС-аас зээл авч, урлантай болох хүсэлтэй

Ээжүүд бяцхан үрстэйгээ өдрийг тун ч завгүй өнгөрүүлдэг. Тэгвэл гэртээ хүүхдээ харахын хажуугаар эсгийгээр урлах сонирхлоо хөгжүүлж, хөдөлмөр эрхэлдэг А.Чанцалдуламтай ярилцлаа. Тэрбээр, эсгий урлал хийж сурахдаа Youtube, Pinterest, Google зэргийг ашиглан бие даан сурчээ. Харин одоо тэрбээр гэрийн нөхцөлд эсгий урлал хийж сурахыг хүссэн хэн бүхэнд онлайнаар сургалт явуулж байна. А.Чанцалдулам нь хөдөлмөрч ээжүүдийн нэг жишээ юм.

Хэзээнээс эсгий урлал хийдэг болсон бэ?

Сайн байна уу. Танай сайтын уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Би нягтлан бодогч мэргэжилтэй, гэртээ хүүхдээ хардаг залуу ээж. 2018 оны намраас сонирхолдоо хөтлөгдөж,  эсгий тоглоом хийж эхэлсэн. Хоёр жилийн өмнө эсгийгээр яаж бүтээл хийх вэ? гэсэн асуултаар сошиалаас хайлт хийж байсан бол одоо хэрхэн хүмүүст өөрийн чадах зүйлээ зааж өгөх вэ гэж боддог болсон. Тиймээс залуус маань сонирхож байгаа зүйлээ туршиж үзээд, хэвшиж дадал болгосноор амжилтад хүрэх бүрэн боломжтой санагдаж байна.

Яагаад заавал эсгийг сонгож, урлал хийх болсон бэ?

Анх нэхмэл болон эсгий тоглоом хоёрыг сонирхож эхэлсэн. Эхлээд нэхмэл тоглоом хийж үзсэн ч амжилттай болохгүй байсан. Дараа нь эсгийгээр охиндоо эргэдэг тоглоом хийгээд 2018 оны зун төрөх ээжүүдийн фейсбүүк группт нийтэлсэн. Тэгэхэд хүмүүс эсгий тоглоомын зургийг хараад ихэд сонирхож, анхны захиалга орж ирсэн. Тэр үеэс л эсгийгээр урлал хийж эхэлсэн. Гэхдээ тухайн үед бүтээл хийж эхэлсэн материал маань эсгийнцэр буюу пластик эсгий байсан л даа. Гэтэл би үүнийг эсгий гэж бодоод л явж байсан. Учир нь би өмнө нь эсгийгээр юм хийж огт үзээгүй. Харин ялгаж мэдсэнийхээ дараа цэвэр эсгийгээр тоглоом хийж эхэлсэн.

Одоо ихэвчлэн ямар бүтээгдэхүүн урлаж байна? 

үүхдийн саатуулагч эргэдэг тоглоом, ханын чимэглэл, түлхүүрийн оосор, энгэрийн тэмдэг, хөгжимтэй эргэдэг тоглоом, номын хавтас, гацуурын чимэглэл, үзгийн сав, үсэг гээд маш олон төрлийн бүтээгдэхүүн хийж байна.

ижиг, деталь ихтэй урлалыг хийхэд шантрах үе гардаг уу?

Дуртай зүйлээ хийж байгаа болохоор шантарч байгаагүй. Мэдээж, ажиллагаа ихтэй, хугацаа маш их шаарддаг. Ноосоо самнах, эсгий хийх, эсгэх, зарим үед загвар гаргах, оёх, холбох, чимэглэх гээд маш их ажиллагаатай байдаг. Тоглоом болон бусад бүтээлээ нэг бүрчлэн гараараа хийдэг учраас эв дүйтэй, нямбай байх шаардлагатай. Мөн хийж байгаа тоглоом бүртээ сэтгэлээ шингээж урладаг. Харин хугацааны хувьд загвараасаа хамаараад харилцан адилгүй байдаг. Эсгийгээр бүтээгдэхүүн хийхэд хамгийн гол анхаарах зүйл нь эсгий чанартай сайн хийгдсэн байх ёстой. Хэрэв чанаргүй эсгийтэй бол бүтээгдэхүүн маань хүссэнээр болохгүй маш хэцүү байдаг.

Бүтээгдэнхүүнээ хэрхэн борлуулдаг вэ?

Миний хувьд борлуулалтаа Felt family LLC /Монгол эсгий тоглоом/ FFAM /Chaanaa’s handmade зэрэг цахим хуудсаараа болон Зайсан хиллийн дөрвөн давхарт байрлах Буудай” брендийн дэлгүүрээр худалдаалж байгааЦаашдын зорилго маань жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх зээл авч, урлантай болох төлөвлөгөөтэй. Одоогоор бол санхүүгээ ойр дотны хүмүүсээсээ зээлэх, олон нийтэд сургалт явуулж босгож байна. Сургалтад суух хүсэлтэй надтай ижил сонирхолтой хүмүүс цахимаар холбогдоод ирдэг.

 

С.УНДАРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж