Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Өдөртөө 8-10 градус дулаан байна.
Ихэнх нутгаар үүлшинэ. Өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.
Зүүн аймгуудын нутгаар салхи баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр байна. Өдөртөө баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна.
Өдөртөө Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 0-5 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон Хангайн уулархаг нутгаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 12-17 градус, бусад нутгаар 5-10 дулаан байна.
УС, ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР
Холбоотой мэдээ