“Шидэт номын найзууд” өдөрлөг болов

Хуучирсан мэдээ: 2020.10.24-нд нийтлэгдсэн

“Шидэт номын найзууд” өдөрлөг болов

“Шидэт номын найзууд” өдөрлөг болов

“Шидэт номын найзууд” хүүхдийн уран бүтээлчдийн өдөрлөгийг аравдугаар сарын 22-нд Хүүхдийн төв номын санд зохион байгууллаа.

Өдөрлөгийг Хүүхдийн төв номын сан, хүүхдийн уран бүтээлчдийн “Эвт үзэг” төв, Монголын зохиолчдын эвлэлийн Хүүхдийн уран бүтээлийн үндэсний төв хамтран зохион байгуулсан юм.

Энэ үеэр хүүхдийн зохиолч, зураач М.Амархүүгийн номын зургийн үзэсгэлэнд “Харандаахан хүү”, “Баллуурхан хүү” 2 номын зураг дэлгэгдсэн бол хүүхдийн зохиолч С. Бат-Эрдэнийн  “Гэрэлт дуранд- Хүүхдийн уран бүтээлчид” фото зургийн үзэсгэлэн гарав.

Мөн Хүүхдийн төв номын сангийн ажилтнуудын ажил мэргэжлээ сурталчилсан гэрэл зураг болон  “Эвт үзэг” төвтэй хамтарч ажилласан түүхэн 130 гаруй гэрэл зургийг олны хүртээл болгосон юм.

Хүүхдийн зохиолын хямдралтай худалдаа болж, хүүхдүүд зохиолчтой гэрэл зургаа татуулж, хөөр баяртай өнгөрүүллээ.

Өдөрлөгийн үеэр мөн зохиолч уншигчийн уулзалт болж, хүүхэд багачуудад хүүхдийн зохиолч нарт шүлгээ уншиж, зөвлөгөө авав.

Хүүхдийн зохиолчдын гар бичмэл мөн уран бүтээлийн үзэсгэлэнд тавигдсан нь ховор “үзмэр” болсон юм. Нийт 32 уран бүтээлчдийн гар бичмэл олны хүртээл болов.

Тус арга хэмжээнд Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга  Г.Эрдэнэбат,  Соёлын яамны Соёл гэгээрлийн газрын шинжээч Б.Баяраа,         ЗГХА Соёл, урлагийн газрын ном хэвлэл, утга зохиолын бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Я.Орломсүрэн, Хүүхдийн төв номын сангийн захирал Д.Оюунбилэг, “Эвт үзэг төв”-ийн гүйцэтгэх захирал Б.Ганчимэг, Соёлын гавьяат зүтгэлтэн, хүүхдийн зохиолч Б.Нацагдорж, Ахмад хүүхдийн зохиолч Ю.Санжаагончиг, Д.Нацагдоржийн  шагналт, хүүхдийн зохиолч О.Сундуй, хүүхдийн элч хөгжмийн зохиолч С.Батболд, хүүхдийн зохиолч, зураач М.Амархүү зэрэг хүүхдийн зохиолч, уран бүтээлчид болон 150 гаруй хүүхэд, багачуудын төлөөлөл оролцлоо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж