“Хоггүй Хан-Уул 2020” аянаар бүх нийтийн цэвэрлэгээ хийв | News.MN

“Хоггүй Хан-Уул 2020” аянаар бүх нийтийн цэвэрлэгээ хийв

“Хоггүй Хан-Уул 2020” аянаар бүх нийтийн цэвэрлэгээ хийв

“Хоггүй Хан-Уул 2020” аянаар бүх нийтийн цэвэрлэгээ хийв

“Хоггүй Хан-Уул 2020” аяны хүрээнд өнөөдөр /2020.10.24/ бүх нийтийн их цэвэрлэгээ хийлээ.

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2020 оны А/29 дүгээр захирамжийн дагуу дүүргийн нутаг дэвсгэрт хоггүй цэвэр орчин нөхцөл бүрдүүлэх, нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайн өнгө үзэмжийг сайжруулах, хог хаягдал цэвэрлэх, ачиж тээвэрлэх зэрэг ажлыг хийв.

Их цэвэрлэгээнд тус дүүргийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын дэргэдэх хэлтэс албад, дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, төрийн болон хувийн өмчийн сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн байгууллагууд оролцож, орчны 50 метр хүртэлх талбайн хог хаягдлыг цэвэрлэв.

Хан-Уул дүүргийн Тохижилт үйлчилгээний төв, Хан-Уул агро тохижилт үйлчилгээний газар 24 хог тээврийн машин гаргаж, хогийг ачсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

/*-*/ 2020-10-24 49.0.212.165

Хөдөөнөөс орж ирсэн айлуудын ооркууд нь цонхоороо ундаа усны сав, архины шил, мөлжсөн толгой сүүжний ясаа гаргаж шидсээр байхад чинь цэвэрлээд цэвэрлээд нэмэргүй шдээ. Эхлээд ооркуудыгаа жоохон нийтийн соёл иргэншлээр гэгээрүүлж, тархи толгой дахь хогийг нь цэвэрлэмээр байгаа юм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж