Гурван ААН-ийн 30 орчим тонн нүүрсийг битүүмжилжээ | News.MN

Гурван ААН-ийн 30 орчим тонн нүүрсийг битүүмжилжээ

Гурван ААН-ийн 30 орчим тонн нүүрсийг битүүмжилжээ

Гурван ААН-ийн 30 орчим тонн нүүрсийг битүүмжилжээ

Цагдаагийн ерөнхий газрын Хүрээлэн буй орчны нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, аравдугаар сарын 21-ний өдрөөс эхлэн  дараах чиглэлээр хяналт шалгалт хийж эхэлжээ.

Үүнд агаарын чанарыг сайжруулах бүсэд уурын болон усан халаалтын зуух, ахуйн хэрэглээний зуух ашиглан үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж буй иргэн, аж ахуй нэгжийг хамруулж зуухны аюулгүй ажиллагаа, үнс баригч /шүүлтүүр/ тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагаа, ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлын гэрээ, тээвэрлэлт, хөрсний бохирдол үүсгэж байгаа байдал, түлшний хэрэглээ, татан авалт, түүхий нүүрс түлсэн эсэх зэрэгт урьдчилан сэргийлэх хамтарсан хяналт шалгалт хийсэн байна.

Хяналт шалгалтаар Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байрлах мах боловсруулах зургаан  аж ахуйн нэгжүүд хамрагдсан бөгөөд "Оргилуун гүн" ХХК, "Мөнх баясах кейсинг" ХХК, "ЭСЭС Монголиа фүүд" ХХК-уудад 30 орчим тонн өнгөрсөн жилийн үлдэгдэл түүхий нүүрстэй байсныг битүүмжлэн, "Мөнх баясах кейсинг" ХХК-ийн түүхий нүүрс түлсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7.4 зүйлийн 1.3 дахь хэсэгт заасны дагуу торгууль ногдуулжээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-10-24 202.126.90.18

Зөв ш дэ агаарын бохирдол буурч бхад заавал нүүрс түлэх гээд бдаг арай л юмаа

Avatar

/*-*/ 2020-10-24 49.0.212.165

Эртхэн жижиглэнгээр зарчихгүй дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж