"Хэвтрийн хүн" Таллины кино наадмын олон улсын уралдаант хэсэгт шалгарчээ | News.MN

"Хэвтрийн хүн" Таллины кино наадмын олон улсын уралдаант хэсэгт шалгарчээ

"Хэвтрийн хүн" Таллины кино наадмын олон улсын уралдаант хэсэгт шалгарчээ

"Хэвтрийн хүн" Таллины кино наадмын олон улсын уралдаант хэсэгт шалгарчээ

Аравдугаар сарын 20-ны өдөр зохион байгуулсан “Улаанбаатар” кино наадмын нээлтийг  Г.Аюурзанын зохиол, С. Бямба найруулагчийн бүтээл “Хэвтрийн хүн” киногоор нээсэн билээ. Тус кино нь мөн өдрөөс эхлэн   кино театруудын дэлгэцнээ гарч эхэлсэн юм.

Тэгвэл дээрх кино нь  24 дэх удаагаа зохион байгуулагдах Хойд Европын хамгийн том, дэлхийн “A” зэрэглэлийн нэр хүндтэй 14 кино наадмын нэг болох  Таллины олон улсын кино наадмын албан ёсны уралдаант хэсэгт сонгогджээ. Уг наадмын хуудсанд  "Хэвтрийн хүн" киног …өөрийн хэмнэлтэй хайрын тухай яруу түүх… Энэхүү өвөрмөц Монгол кино бидэнд  хоромхон зуур  амсхийн, хаана хэрхэн хүрч ирснээ эргэцүүлэн бодох боломжийг олгож буй бүтээл гэж онцолжээ. https://poff.ee/en/film/bedridden/

"Хэвтрийн хүн"кинонд 27 настай залуу зохиолч болон түүний сүйт бүсгүйтэй холбоотой таван бэсрэг хайрын түүхийг хувь тавилан, он цаг дамнасан хоржоонт ээдрээтэй үйл явдлаар илэрхийлж бидний оршихуйн мөн чанарын тухай өгүүлэх аж.

Киноны гол дүрд авьяаслаг залуу жүжигчид болох  Г. Баттулга,  Т.Ариунчимэг нар тоглож,  Ш.Доржсүрэн,  Д.Оюунзул,  Р.Баттогтох,  Б.Оюун-Эрдэнэ,  М.Тогтохжаргал,  Б.Билгүүн,  Б.Должинсүрэн, Г.Тэнүүн-Эрдэнэ,  Х.Хулан нар туслах дүрийг чадварлаг бүтээжээ.

Тус бүтээлийн хөгжмийн зохиолчоор АНУ-д ажиллаж, амьдарч байгаа С.Сансаргэрэлтэх, ерөнхий зураачаар Германы Бабелсбергийн Кино урлагийн их сургуулийн кино зургийн танхимын декан Д.Ариунсайхан, ерөнхий зураглаачаар Өмнөд Солонгост кино зураглаачийн мэргэжил эзэмшсэн залуу зураглаач Б.Түвшинтөгс, ерөнхий продюсероор "Гуру медиа" студийн Ц.Ариунаа, хамтрагч продюсероор "Номадиа" студийн продюсер Б.Наранбат нар ажилласан юм. 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зураач 2020-10-24 90.207.128.191

Гадаадад байгаа мрнголчуудын бүтээл арай өөр байх нь зайлшгүй !

Avatar

Зочин 2020-10-24 202.9.40.163

гадаадад амьдардаг монголчууд хамтарч кино хийсэн нь сайн байна. Эх орноо тэд л өөднө татна шүү дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж