Хувь хүний орлогын албан татварыг энэ сараас төлж эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2020.10.24-нд нийтлэгдсэн

Хувь хүний орлогын албан татварыг энэ сараас төлж эхэлнэ

Хувь хүний орлогын албан татварыг энэ сараас төлж эхэлнэ

Монгол Улсын Засгийн газраас цар тахлын үед эдийн засгийг хамгаалах, ажлын байрыг хадгалах зорилгоор татварын хөнгөлөлт чөлөөлөлтийг аж ахуй нэгж, иргэдэд үзүүлэх шийдвэр гаргасан билээ.  Энэхүү хөнгөлөлт чөлөөлөлт эдлэх гурван хуулийн хоёрынх нь хугацаа дуусаад байна. Тодруулбал,

  •  Хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх тухай хууль дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хэрэгжсэн.  Иймд Хувь хүний орлогын албан татварыг аравдугаар сарын 1-ний өдрөөс ногдуулан суутгаж, төсөвт төлнө.
  • Татварын торгууль, алдангиас чөлөөлөх тухай хууль хоёрдугаар сарын 1-ны өдрөөс есдүгээр сарын 1-ны өдрийг хүртэл хэрэгжсэн. /дууссан/
  • Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж, энэ оныг дуустал хэрэгжихээр хугацаа сунгагдсан. Энэхүү хуульд түрээсийн төлбөрөө бууруулсан хэмжээгээр аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг энэ оны хоёрдугаар сарын 11-ны өдрөөс 2021 оны нэгдүгээр сарын 1-ны өдрийг хүртэл хугацаанд хөнгөлөх, мөн өмнөх жилийн борлуулалтын орлого 1,5 тэрбум төгрөгөөс  доош байсан аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 2020 оны дөрөвдүгээр сарын 1-ны өдрөөс 2021 оны нэгдүгээр сарын 1-ны өдрийг хүртэл хугацаанд  чөлөөлөхөөр заасан.

Өөрөөр хэлбэл, Хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх хугацааг сунгасан шийдвэр гараагүй тул 2020 оны аравдугаар дугаар сарын 1-ны өдрөөс эхлэн хуульд заасны дагуу 10%- иар татвар ногдуулан суутгана гэж заажээ. Гэхдээ аравдугаар сарын 1-ны өдрөөс эхлэн Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн дагуу нийгмийн даатгалийн шимтгэлийг 5%-иар ногдуулахаар нэмэлт өөрчлөлт орсон.

Жишээ:

Бодогдсон цалин 1 000 000 төгрөг, ХХОАТ-ын хуулийн 23.1-т заасан хөнгөлөлт 18 000 төгрөг  үед тооцов.

  • НДШ, ЭМД 7% = 70 000 төгрөг

Татвар ногдуулах орлого 930 000 төгрөг /1 000 000-70 000/

  • ХХОАТ = 93 000 төгрөг /930 000*10%/

Суутган төлөх ХХОАТ-ын дүн 75 000 төгрөг /93 000-18 000/

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж