Зоонозын өвчин судлалын үндэсний төв /ЗӨСҮТ/ -ийн гадна талбайд нисдэг тэрэгний зогсоол барихаар болжээ. Тодруулбал, тус эмнэлгийн онцгой нөхцөл байдлыг харгалзан үзэж, нисдэг тэрэгний зогсоолтой байх зайлшгүй шаардлагатай хэмээн үзсэн байна. Иймээс "Эсгий гүрэн" ХХК-иар ажлын зургийг гүйцэтгүүлж, шаардагдах хөрөнгийн асуудлыг эцэслэн шийдвэрлэсний үр дүнд нисдэг тэрэгний зогсоолын ажил эхэлж, бетон цутгалт авахад бэлэн болжээ.
ЗӨСҮТ-ийн гадна талбайг иж бүрэн тохижуулах ажил 80 гаруй хувьтай үргэлжилж байгаа бөгөөд яаралтай тусламжийн нисдэг тэрэгний зогсоолтой тав дахь эмнэлэг болох юм.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ