Дотоодод Covid-19 тархвал арга хэмжээ авах багийг бэлтгэж байна

Хуучирсан мэдээ: 2020.10.24-нд нийтлэгдсэн

Дотоодод Covid-19 тархвал арга хэмжээ авах багийг бэлтгэж байна

Дотоодод Covid-19 тархвал арга хэмжээ авах багийг бэлтгэж байна

Монгол Улсад  аравдугаар сарын 23-ны өдрийн байдлаар коронавирусийн халдварын 328 тохиолдол бүртгэгдсэний 80 орчим хувь нь ОХУ-аас зөөвөрлөгдөн орж ирсэн.  Зөөвөрлөгдөн орж ирсэн халдварын сэжигтэй болон батлагдсан тохиолдлуудад Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн тусгай мэргэжлийн баг халдварын голомтод ажиллаж, голомтын байнгын болон эцсийн халдваргүйжүүлэлтийг зохион байгуулж, дотоодод халдвар тархахаас сэргийлж буй.

Хэрэв  хүн амын дунд халдвар гарч, цар тахлын дэгдэлт болсон тохиолдолд тус мэргэжлийн байгууллагын хүчин чадал хүрэлцэхгүй болох учраас орон нутаг, нийслэлд голомтын эцсийн халдваргүйжүүлэлт хийх 3405 хүний бүрэлдэхүүнтэй 684 багийг зохион байгуулж, бэлтгэл ажлыг Эрүүл мэндийн яамнаас хангажээ. 

Цаашид дотооддоо цар тахлын дэгдэлт гарахаас сэргийлэн, хариу арга хэмжээний чадавхийг дээшлүүлэх зорилгоор багийн бүрэлдэхүүнд  голомтын эцсийн халдваргүйжүүлэлт хийх, мэдлэг олгох, ур чадварыг дээшлүүлэх, бэлэн байдлыг хангах сургалт зохион байгуулж байгаа юм байна. Тус сургалтыг Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Зоонозын өвчин судлалын төв хамтран зохион байгуулж, аймаг нийслэлийн 118 халдвар судлаач эмч, ариутгагч нар оролцож, харилцан туршлага судалж байгаа аж.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж