ФАТФ: Монгол Улсыг саарал жагсаалтаас гаргав

Хуучирсан мэдээ: 2020.10.24-нд нийтлэгдсэн

ФАТФ: Монгол Улсыг саарал жагсаалтаас гаргав

ФАТФ: Монгол Улсыг саарал жагсаалтаас гаргав

Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага болох ФАТФ-ын ажлын хэсгийн хуралдаан аравдугаар сарын 21-23-нд болж, Монгол Улсыг саарал жагсаалтаас гаргажээ. Энэхүү шийдвэр Монголын цагаар урьд шөнө эцэслэж гарсан байна. ФАТФ-ын саарал жагсаалтаас Монгол Улсаас гадна Исланд гарчээ. Харин Пакистан, Сири, Йемен тэргүүтэй 11 улсыг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг тогтолцоо, хяналт, эрх зүйн орчноо сайжруулах үүрэг хүлээсэн орнуудын жагсаалтад хэвээр нь үлдээж, баталжээ.

ФАТФ 2019 оны аравдугаар сард Монгол Улсыг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг тогтолцоо, хяналт, эрх зүйн орчин муутай хэмээн дүгнэж, саарал жагсаалтад оруулан, нэн даруй хэрэгжүүлэх ёстой үүрэг даалгавруудыг өгсөн юм.

Түүнээс хойш Монгол Улсын Их Хурлаас холбогдох хуулиудыг баталж, өнгөрсөн хугацаанд гурван ч удаагийн шалгалтад орсон. Хамгийн сүүлд ФАТФ-ын ажлын хэсгийн газар дээрх шалгалт аравдугаар сарын эхээр Монголд ирж, өгсөн үүрэг даалгавруудын хэрэгжилт ямар шатанд явааг шалгасан юм.

Эх сурвалж: FATF-GAFI.ORG

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
12
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж