АНУ-ын эрдэмтэд Вашингтоноос алуурчин зөгийний үүр олжээ

Хуучирсан мэдээ: 2020.10.24-нд нийтлэгдсэн

АНУ-ын эрдэмтэд Вашингтоноос алуурчин зөгийний үүр олжээ

АНУ-ын эрдэмтэд Вашингтоноос алуурчин зөгийний үүр олжээ

Вашингтон мужийн  шавьж судлаач эрдэмтэд Америк дахь анхны Азийн аварга бөхгөний/алуурчин зөгий/ үүрийг олжээ. Тэд үүрийг устгах юм байна. Учир нь Азиас гаралтай тус түрэмгий бөхгөнө нутгийн уугуул зөгийнүүдийг олноор нь устгаж, тэр байтугай хүний аминд хүрэх ч аюултай гэнэ.

Далавч нь 7.6см урт болтлоо томордог, хатгуурандаа хортой, Азиас гаралтай энэ зүйл зөгий нь дэлхий дээр бүртгэгдсэн хамгийн том хэмжээтэй бөхгөнө бөгөөд маш их хөнөөлтэй гэнэ. Гарын таван хуруунд багтахаар цөөхөн бөхгөнө л байхад нэг үүрний бүх зөгийг хэдхэн цагийн дотор толгойг нь тас хазан, үүрийг нь өөрсдийн болгох чадвартай аж.

Вашингтон мужийн Хөдөө аж ахуйн яамны шавьж судлаач эрдэмтэд дээрх алуурчин бөхгөнүүдийг АНУ-д ирсэн байж болзошгүй хэмээн өнгөрсөн арванхоёрдугаар сард мэдээлж байсан юм. Харин энэ долоо хоногт тэд үүрийг нь олж чадсан байна. Ингэхдээ эрдэмтэд үүрнээсээ гадуур нисч байсан бөхгөнийн биед байршил тогтоогч зүүгээд, дагасан байна. Улмаар Вашингтоны Блэйн хотын нэгэн модон дотроос алуурчин бөхгөнийн үүрийг олжээ.

Вашингтоны Хөдөө аж ахуйн яам өнөөдөр/2020.10.24/ модыг тэр чигээр нь тайрч аваад, бөхгөнө зөгийний үүрийг устгаж аюулгүй болгохоор төлөвлөжээ.  Дээрх түрэмгий шавьж байгаль орчин, эдийн засаг, нийтийн эрүүл мэндэд аюултай хэмээн үзэж байгаа аж.

Алуурчин гэгддэг бөхгөнө асар их хортой хатгууртай юм байна. Японд л гэхэд жилд 30-50 хүн бөхгөнийн хорноос болж нас бардаг аж.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж