Цэрэг татлага маргааш дуусна | News.MN

Цэрэг татлага маргааш дуусна

Цэрэг татлага маргааш дуусна

Цэрэг татлага маргааш дуусна

Нийслэлийн хэмжээнд 2020 оны хоёрдугаар ээлжийн  цэрэг татлага энэ сарын 22-ны өдрөөс эхэлсэн бөгөөд маргааш /2020.10.25/ дуусах юм.  Цэрэг татлагын үеэр зэвсэгт хүчин, хилийн цэрэг, дотоодын цэрэгт хамрагдах боломжтой талаарх танилцуулга хийгдэж байгаа бөгөөд залуучууд сонголтоо хийж буй юм.

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр “Эрүүл мэнд болон бусад болзол нөхцөлийг хангасан залуусыг цэрэгт татаж байна. Найман төрлийн нарийн шинжилгээг авч байна. Эрүүл мэндээр тэнцээгүй залуусын дунд чих хамар хоолойн өвчин зонхилж байгааг мэргэжлийнхэн хэллээ. Цэргийн албанд бие бялдарын ачаалал маш их байдаг учраас эрүүл мэндийн үзлэгт онцгой анхааран ажиллаж байна. Үзлэгт орсон залуусын эрүүл мэндийн нэгдсэн санг бий болгож, цаашид эмчилгээнд хамруулна.

Энэ жилийн цэрэг татлагын нэг онцлог нь улс орны стратегийн ач холбогдолтой бүтээн байгуулалтад оролцуулах учраас автозам, барилга, инженерийн чиглэлээр сурч байгаа болон төгссөн мэргэжлийн залуусыг гэрээт болон хугацаат цэргийн албанд татах шаардлагатай. Энэ чиглэлээр сургууль төгсөж байгаа залуусын нарийн судалгаа гаргасан. Мөн цэргээс халагдаад ирж буй залуусыг ажилд зуучлах ажлыг хийж байна” хэмээлээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

/*-*/ 2020-10-24 49.0.212.165

Дуусга дуусга. Нэмж дивизүүд байгуулахгүй л юм бол ямар ч орон тоогүй хэвтэж

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж