Хориг цуцалбал Хөшигийн хөндийн буудал ашиглалтад орно

Хуучирсан мэдээ: 2020.10.24-нд нийтлэгдсэн

Хориг цуцалбал Хөшигийн хөндийн буудал ашиглалтад орно

Хориг цуцалбал Хөшигийн хөндийн буудал ашиглалтад орно

Төв аймгийн Сэргэлэн суман дахь Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудлыг жил бүрийн намар ашиглалтад оруулна хэмээсээр таван  жилийг ардаа үджээ.  2013 онд анх бүтээн байгуулалтын ажил эхэлсэн бөгөөд энэ  жил ч мөн л аравдугаар сарын 1-нд нээхээр төлөвлөсөн талаар Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан мэдэгдэж байсан удаатай.  Тэгвэл  цар тахлын улмаас Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудлыг  энэ онд багтаан ашиглалтад оруулах боломжгүй гэх тайлбарыг албаны хүмүүс өгч буй.

Бүтээн байгуулалтын ажил бүрэн дууссан ч ирэх 2021 оны хоёрдугаар сард нислэгийг эхлүүлж, тавдугаар сард албан ёсоор нээнэ хэмээн  төлөвлөсөн байна. Нисэх онгоцны шинэ буудлын менежментийг концессын гэрээгээр Япон улстай хамтран хэрэгжүүлнэ. Концессын тухай хуулийн дагуу менежментийг хэрэгжүүлснээр концессын төлбөр, ногдол ашиг, аж ахуйн нэгжийн албан татварын орлого шууд Монгол Улсын төсөвт орж, нисэх буудлын барилга байгууламжид зарцуулсан иенийн зээлийг эргүүлэн төлөх боломжтой гэж тооцсон байна.

Иргэний нисэхийн ерөнхий газрын   дэд дарга Б.Алтанцом “Концессын гэрээнд хоёр улсын нарийн заалтууд байдаг. Үүнд олон улсын нислэг эхэлснээс хойш гурван сарын дараа Хөшигийн хөндийн нисэх буудлыг албан ёсоор ашиглалтад оруулна гэсэн заалттай. Монгол Улс цар тахлын улмаас тогтоогоод байгаа хилийн хоригоо 2-3 сард цуцалвал түүнээс цааш гурван сар нэмэж тооцвол энэ зун Хөшигийн хөндий шинэ нисэх буудлыг нээх боломжтой.  Техникийн хувьд бүх зүйл бэлтгэл ханган онгоц буухад бэлэн байгаа. Зөвхөн эдийн засаг, бизнесийн талаасаа бид хүлээлттэй байна” гэв.

Харин УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан  “Шинэ нисэх онгоцны буудал ашиглалтад орсноор үйлчилгээ сайжирна. Олон чиглэлийн онгоцыг хүлээж авах боломжтой болно.  Цар тахалтай холбоотой ашиглалтад орох хугацаа хойшлоод байгаа. Замууд бэлэн болсон, систем нь ашиглалтад орсон нислэгүүдээ хүлээн авахад бэлэн байгаа ч нислэг байхгүй байна” гэжээ.

Шинэ нисэх онгоцны буудал нь олон улсын нислэгийн тав, орон нутгийн нислэгийн нэг хоолойтой. 21 агаарын хөлгийн зогсоолтой. Айрпорт зурвас 3.6 км урт, 45 метрийн өргөнтэй. Олон улсын шаардлага, стандартыг бүрэн хангасан. Нэг бүр нь 2000 шоо метр шатахуун хадгалах дөрвөн танктай. Агаарын гурван хөлгийг шатахуунаар зэрэг цэнэглэх боломжтой аж.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж