Томуугийн дархлаажуулалтад 10-13 насны хүүхдийг хамруулна | News.MN

Томуугийн дархлаажуулалтад 10-13 насны хүүхдийг хамруулна

Томуугийн дархлаажуулалтад 10-13 насны хүүхдийг хамруулна

Томуугийн дархлаажуулалтад 10-13 насны хүүхдийг хамруулна

Улирлын томуугийн вакцинжуулалтын ажил аравдугаар сарын 1-нээс эхэлсэн бөгөөд  нийтдээ 509500 хүнд хүрэлцэх томуугийн эсрэг вакцин оруулж иржээ. Энэ нь өмнөх жилүүдээс гурав дахин өссөн тоо юм. Томуугийн вакцинжуулалтад эхний ээлжинд зорилтот бүлэг буюу зургаан сартайгаас есөн нас хүртэлх хүүхэд, өндөр настан, жирэмсэн эхчүүд, эмнэлгийн ажилчид, төрийн  албан хаагчдыг хамруулсан. Тэгвэл томуугийн вакцины ханган нийлүүлэлт нэмэгдсэн тул дархлаажуулалтыг өргөжүүлэн 10-13 хүртэлх насны хүүхдүүдийг хамруулахаар болжээ.

Томуугийн вакцинаас хоцорсон зорилтот насны хүүхдүүдийг эцэг, эхчүүд нь харьяа дүүрэг болон өрхийн эрүүл мэндийн төвдөө хандан томуугийн вирус эрчимжихээс өмнө хийлгэх шаардлагатай юм байна.  Өнөөдрийн байдлаар зорилтот бүлгийн хүмүүсийн 78.9 хувь нь вакцинд хамрагджээ. Мөн вакцин хийлгэхээр 55 гаруй мянган хүн хүсэлт өгсөн  байгааг ХӨСҮТ-ээс мэдээлсэн.

Монгол Улс  Бразил, БНСУ-д үйлдвэрлэсэн томуугийн вакциныг захиалан авсан бөгөөд нэмэлтээр 100 мянган хүн тун вакцин захиалжээ. Коронавирусийн цар тахал тархсантай холбоотойгоор улс орнуудад томуугийн вакцины хүртээмж ховор байгааг албаныхан дуулгалаа.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2020-10-24 115.65.47.30

БНСУ-д томуугийн вакцин хийлгээд 25 хүн бурхан болчихсон юм биш үү? Гэтэл Монгол улс БНСУ-аас томуугийн вакцин авч 13 хүртэлх насны бүх хүүхдүүд, жирэмсэн эмэгтэйчүүд, эрсдэлт бүлгийн хүмүүст хийгээд байгаа нь зөв үү? Монгол сайхан оронд маань юу гээч болоод байна даа? бурхан минь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж