Хүрэн баавгайн сарвуу худалдахыг завджээ

Хуучирсан мэдээ: 2020.10.24-нд нийтлэгдсэн

Хүрэн баавгайн сарвуу худалдахыг завджээ

Хүрэн баавгайн сарвуу худалдахыг завджээ

Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт ховор амьтны жагсаалтад орсон хүрэн баавгайн түүхий эд болох хоёр ширхэг сарвууг нэг сая төгрөгөөр худалдан борлуулахыг завджээ. Уг хэрэгт Экологийн цагдаагийн албанаас хяналт шалгалт явуулж байна.  Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолоор хүрэн баавгайг ховор амьтны жагсаалтад оруулж 2011 оны 23 дугаар тогтоолын хавсралтад зааснаар экологи эдийн засгийн үнэлгээг 6.500.000-7.500.000 төгрөгөөр тогтоосон байдаг.

Мөн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49,2 дэх хэсэгт “…амьтны аймагт учирсан хохирлыг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлүүлэхээр заажээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж