Монголын Үндэсний Олимпийн Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, олимпийн аварга Э.Бадар-Ууган хоккейн ахмад тамирчин, ОУХМ А.Баатарыг "Олимпийн алдар" одонгоор шагнав. Өдгөө 68 настай "Капитан" хэмээн алдаршсан Аюурзаны Баатар нь 1970 оноос хоккейн спортоор хичээллэж, УАШТ-д тав, лигт долоон удаа тус тус түрүүлэн, шилдэг тамирчнаар 18 удаа шалгарсан байна. Тэрбээр Монголын ахмад хоккейчдын салбар холбоог тэргүүлдэг бөгөөд "Иннсбрук-2020" Дэлхийн ахмад мастеруудын өвлийн наадамд оролцсон юм.
Холбоотой мэдээ