ТЦА: Фургон онхолдож, дөрвөн настай охин амь насаа алджээ

Хуучирсан мэдээ: 2020.10.23-нд нийтлэгдсэн

ТЦА: Фургон онхолдож, дөрвөн настай охин амь насаа алджээ

ТЦА: Фургон онхолдож, дөрвөн настай охин амь насаа алджээ

Тээврийн цагдаагийн албанд  энэ сарын 19-22-нд зам тээврийн ослын шинжтэй 1145 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Ослын улмаас зургаан хүн амь насаа алдаж, 19 хүн гэмтсэний дөрөв нь хүүхэд байна. Орон нутагт зам тээврийн ослоор таван хүн, нийслэлд нэг хүн амь насаа алджээ.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

  • 2020.10.19  СХД-ийн 18 дугаар хороо Үйлдвэрчний эвлэлийн гудамж “Тэсо” ХХК-ны урд замд Kia lotze маркийн автомашины  жолооч явган зорчигч  52 настай, эмэгтэйг мөргөж амь насыг хохироожээ. Осол 18:55 цагийн орчимд бүртгэгджээ.
  • 2020.10.20 Төв аймгийн Өндөрширээт сумын нутагт “Тоёота Приус-20” загварын автомашин автобустай мөргөлдсөн осол гарчээ. Авто ослын улмаас 23 настай, эмэгтэй Н амь насаа алдсан байна.
  • 2020.10.20  Баянхонгор аймгийн Бууцагаан сумын нутаг  “Цост булаг” гэх газарт  “Мустанг” загварын автомашин мотоциклтой мөргөлдсөн хэрэг  17:10 цагийн орчимд гарчээ. Ослын улмаас мотоциклын жолооч 45 настай П нь амь насаа алджээ.
  • 2020.10.20  Төв аймгийн Баян сумын нутагт асфальтан замд “Тоёота Приус-20” загварын автомашин онхолдсон ноцтой осол 16:00 цагийн орчимд гарчээ. Ослын улмаас жолооч нь 21 настай эрэгтэй Д нь амь насаа алдсан байна.
  • 2020.10.21  Дорноговь аймгийн Өргөн сумын нутагт  шороон замд УАЗ-469 загварын автомашин Hyundai porter загварын автомашинтай мөргөлдсөн ноцтой осол гарчээ. Ослын улмаас Hyundai porter  жолооч 44 настай эрэгтэй Г нь амь насаа алдсан байна.
  • 2020.10.22 Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутаг шороон замд фургон загварын  автомашин онхолдсон ноцтой осол 20:00 цагийн орчимд гарчээ. Ослын улмаас зорчигч дөрвөн настай эмэгтэй К амь насаа алджээ.

Цагдаагийн алба хаагчдын хяналт шалгалтаар  явган хүний гарц, уулзварт явган зорчигчид зам тавьж өгөөгүй 449 зөрчил бүртгэгджээ. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 158 жолоочид хариуцлага тооцсон байна.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж