Томуугийн вакцинаас болж БНСУ-д хүн нас барсан гэх мэдээлэл нотлогдоогүй

Хуучирсан мэдээ: 2020.10.23-нд нийтлэгдсэн

Томуугийн вакцинаас болж БНСУ-д хүн нас барсан гэх мэдээлэл нотлогдоогүй

Томуугийн вакцинаас болж БНСУ-д хүн нас барсан гэх мэдээлэл нотлогдоогүй

УОК, ЭМЯ, ГХЯ-аас хамтран зохион байгуулдаг COVID-19-ийн талаар хэвлэлийн бага хурлын үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү томуугийн эсрэг вакцины талаар нэмэлт мэдээлэл өглөө.
Улирлын томуугийн вакцин хийлгэснээс болж БНСУ-д 20 гаруй хүн нас барсан гэх мэдээ өчигдөр гарсан. Энэ асуудал дээр БНСУ-ын эрүүл мэндийн яам болон тус улсын албан ёсны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дээрх хүмүүсийн нас баралтын шалтгааныг томуугийн вакцинтай холбоотой гэж үзэхгүй байна.

Учир нь вакцинаас болж нас барсан гэгдээд байгаа хүмүүсийн нэг болох 17 настай хүнтэй нэг дор вакцин тариулсан 31 хүнд ямар нэгэн сөрөг үр дагавар ажиглагдаагүй. Тиймээс нас баралтын шалтгааныг вакцин гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна. Нас баралтын шалтгааныг нарийвчлан тогтоохоор тус улсын эрүүл мэндийн яам судалж байгаа юм байна. Энэ асуудлыг Монгол улсын Эрүүл мэндийн яам ч мөн анхааран судалж байна.
Манай улсын хэмжээнд 509 мянган хүн тун вакцин оруулж ирснээс одоогоор 440 мянга гаруй хүнд вакцин хийгээд байна. Үүний дотроос урвал, хүндрэл гарсан мэдээ байхгүй байна. Дархлаажуулалтын дараах урвал, хүндрэлийг хянадаг систем Монгол улсад ажиллаж байгаа. Өдөр бүр ажиглалт тандалт хийж байгаа гэсэн юм.

С.УНДАРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж