Итали, Франц улсын хооронд хилийн маргаантай Монблан уулыг хамгаалах арга хэмжээг Парисын албаныхан зарласан нь зөрчил үүсгэжээ. Баруун Европын хамгийн өндөр уул болох Монбланыг хамгаалах зорилгоор Францын засгийн газраас оргилоос шүхрээр буух хүмүүсийн тоог хязгаарлах, байгаль орчинд халтай тоноглол, төхөөрөмжийг хориглох зэрэг арга хэмжээг авахаар болжээ.
Гэвч энэхүү хориг арга хэмжээ нь Италийн эзэмшлийн хэсгийг багтаасан нь маргааны бай болсон аж. Ялангуяа, Италийн баруун жигүүрийн намууд Францын Засгийн газрыг газар нутгийг нь булаан эзлэх оролдлоо хэмээн хүчтэй эсэргүүцэл үзүүлсэн байна. Түүнчлэн Италийн цахим ертөнцөд “Монблан уулаас савраа тат” гэх мэт хаштаг бүхий хөдөлгөөн гарсан.
Далайн түвшнээс 4810 метр өндөр Монблан уулын хоёр талд Францын Шамони хот болон Италийн Курмайёр цанын бааз оршдог хоёр орны хилийн бүс юм. Хоёр орон нь 1860-аад оноос хойш Монблан уулыг эзэмших хилийн маргаантай явж иржээ.
Эх сурвалж: The Telegraph
Холбоотой мэдээ