АНУ: Коронавирусийн эсрэг эм хэрэглэхийг албан ёсоор зөвшөөрөв

Хуучирсан мэдээ: 2020.10.23-нд нийтлэгдсэн

COVID-19

АНУ: Коронавирусийн эсрэг эм хэрэглэхийг албан ёсоор зөвшөөрөв

АНУ: Коронавирусийн эсрэг эм хэрэглэхийг албан ёсоор зөвшөөрөв

АНУ-ын Хүнс, эмийн хяналтын удирдлагын газар /FDA/ “ремдесивир” вирусний эсрэг эмийг коронавирусийн эсрэг хэрэглэхийг албан ёсоор зөвшөөрлөө. Ингэхдээ 12 ба түүнээс дээш насны зөвхөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй өвчтөнүүдэд, эмчийн хяналтад хэрэглэх юм байна.

Уг эмийг тус улсын “Gilead” компани үйлдвэрлэдэг бөгөөд тавдугаар сард эмийг covid-19-ийн эсрэг эмчилгээнд хэрэглэх албан бус яаралтай журмыг гаргаад байсан юм.

Коронавирусийн халдвар авсан өвчтөнүүд энэ эмийг ууснаар эдгэрэлтийн хугацаа нь багасч байгаа нь нотлогдсон ба АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мөн уг эмийг хэрэглэж байсан аж.

“Ремдесивир” эмийг хэрэглэх зөвшөөрөл олголоо гэх мэдээллийн дараа “Gilead” компанийн хувьцаа таван хувиар өссөн байна.

Эх сурвалж: REUTERS

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж