Тайландчууд Ерөнхий сайддаа огцрох 3 хоногийн хугацаа өглөө

Хуучирсан мэдээ: 2020.10.23-нд нийтлэгдсэн

Тайландчууд Ерөнхий сайддаа огцрох 3 хоногийн хугацаа өглөө

Тайландчууд Ерөнхий сайддаа огцрох 3 хоногийн хугацаа өглөө

Тайландын эрх баригчид сүүлийн хэдэн сар үргэлжилж буй хаант засаг, Ерөнхий сайдыг эсэргүүцсэн жагсаалыг дарахын тулд өнгөрсөн долоо хоногт онц байдал зарласан билээ. Ерөнхий сайд Прают Чаноча тухайн үед онц байдал дор хаяж нэг сар үргэлжилнэ хэмээн мэдээлж байсан юм. Гэтэл өчигдөр/2020.10.22/ нийтлэгдсэн албан ёсны мэдээлэлд тайланд онц байдал зарлахад хүргэсэн хүчирхийллийн шинжтэй эмх замбараагүй байдал дууссан тул онц байдлыг цуцлав хэмээсэн байна.

Онц байдал зарласнаар ард иргэдийг дөрвөөс олуулаа цугларахыг хориглон хөл хорио тогтоохоос гадна хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн үйл ажиллагааг хязгаарлаж байсан нь иргэдийн дургуйцлийг улам ихээр хүргэжээ. Улмаар хүмүүс онц байдлыг үл тоон энэ сарын 21-нд жагсаал хийж, Ерөнхий сайдыг огцроход гурван хоногийн хугацаа өгсөн бөгөөд хэрвээ аравдугаар сарын 24-ний дотор ажлаа өгөхгүй бол тэмцлийн дараагийн шатанд шилжиж, эмх замбараагүй байдал үүсгэнэ гэдгээ мэдэгджээ.

Харин Ерөнхий сайд Прают хариуд нь онц байдлыг цуцлахаа мэдэгдээд, ард иргэдээс үзэн ядалтаар дүүрэн, муухай үг хэллэгээр өөртэй нь ярихгүй, доромжлохгүй байхыг хүссэн байна.

Оюутнууд удирдан зохион байгуулж буй тус жагсаал, хөдөлгөөний гол зорилго нь 2014 онд төрийн эрхэнд гарсан Ерөнхий сайд Праютыг огцруулж, дахин сонгууль хийн, үндсэн хуулинд өөрчлөлт оруулж, эрх баригчдыг шүүмжилснийхээ төлөө хэтэрхий хүнд ял сонсдог тогтолцоог устгахад оршиж байгаа юм.

Эх сурвалж: BBC.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж