Умард Солонгосын эрх баригчид Хятадын шар түйрэн коронавирусийн халдвар тарааж болзошгүй хэмээн ард иргэдээ анхааруулж, гэрээс гарахгүй байхыг зөвлөжээ. Улмаар нийслэл Пёньян хотын гудамжууд эзэргүйсэн байна.
БНАСАУ өнөөдрийг хүртэл цар тахлын нэг ч халдварын тохиолдол бүртгэгдээгүй гэж зарлаж буй ч нэгдүгээр сараас хойш хилээ хааж, иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хянан, онц байдалтай байгаа билээ.
Шар шороон шуургаар коронавирус тээгдэх боломжтой эсэхийг эцэслэн тодорхой болгосон судалгаа байхгүй юм. Түүнчлэн Хойд Солонгос шар шорооноос болгоомжилж буй ганц орон биш гэнэ. Тухайлбал, Туркменистан улс вирустэй байж болзошгүй шорооноос болгоомжилж, амны хаалт зүүж байхыг ард иргэддээ сануулжээ.
Умард Солонгосын төрийн мэдлийн KCTV телевизээр энэ долоо хоногт цаг агаарын мэдээг хүргэхдээ дээрх онцгой анхааруулгыг өгсөн байна. Улмаар эрх баригчид ард иргэдийг гэртээ байхыг зөвлөснөөс гадна барилгын ажил хийхийг хоригложээ.
Шар шороо нь Монгол, Хятадын элсэн цөлөөс хийсч,улмаар умард, өмнөд хоёр Солонгост хүрдэг аж. Тус шороон шуурга сүүлийн хэдэн жилийн турш хоёр Солонгост ханиад хүндрүүлэх, харшил сэдрээх зэрэг эрүүл мэндийн асуудал үүсгэсээр ирсэн гэнэ.
Харин зарим орнууд, тэр дундаа АНУ, БНСУ улсууд шороон шуургыг аюулгүй хэмээн үзсэн учир хөл хорио тогтоож, ард иргэддээ сануулга, зөвлөгөө өгөөгүй байна.
Эх сурвалж: BBC.COM
Холбоотой мэдээ