Нийтийн тээврийн үйлчилгээнд хяналт тавин ажиллаж байна | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Нийтийн тээврийн үйлчилгээнд хяналт тавин ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2016.02.25-нд нийтлэгдсэн

Нийтийн тээврийн үйлчилгээнд хяналт тавин ажиллаж байна

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн шуурхай хуралдаанаас нийтийн тээврийн хэрэгслийн жолооч нарын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, автобусны зогсоолд бүрэн орж зогсох байдалд хяналт тавьж ажиллах үүрэг өгсөн. Энэхүү үүргийн дагуу нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч 21 аж ахуйн нэгж, байгууллагад “Жолооч нарт үйлчилгээний заавар зөвлөмжийг тогтмол өгч, автобусны зогсоолд бүрэн орж зогсох, байгууллагын дотоод хяналтыг сайжруулах тухай” албан бичгийг нийслэлийн Тээврийн газраас хүргүүлж, биелэлтэд нь хяналт тавьж ажиллаж байгаа юм.

Мөн нийслэлийн өнгө төрх, үйлчилгээний соёл, чанарыг сайжруулах зорилгоор “Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ, Ангилал ба үйлчилгээнд тавих ерөнхий  шаардлага”, “Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих шаардлага” стандартуудыг мөрдөхөд анхаарч ажиллаж байна. Нийтийн тээврийн хэрэгслүүдийн техникийн бүрэн бүтэн байдлыг тогтмол шалган гадна, дотор цэвэрлэгээг хийлгэж, шугам замд унтарч эвдэрсэн тээврийн хэрэгслийг замаас чөлөөлөх чирэгчийг хуваарийн дагуу ажиллуулж хэвшлээ.

ЭХ СУРВАЛЖ: УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

зочин 2016-02-25 103.57.93.237

ЯДАЖ САНДЛЫН БҮРЭЭСИЙГ НЬ ШАЛГААД ШУГАМД ГАРГАЖ БАЙ Л ДАА. ДАГТАРШСАН ХИР. ИЙМ ҮЙЛЧИЛГЭЭГ ХЭН ХҮНДЭТГЭХ ЮМ БЭ. ЦЭВЭР ОРЧИНГ Л ХҮНДЭТГЭДЭГ.

ИРГЭН 2016-02-25 202.70.33.22

БАЯНХОШУУНЫ МИКРОНУУД ӨГЛӨӨ 100 АЙЛ РУУ ЯВАХДАА 500-ААР ЯВДАГ ХИРНЭЭ ОРОЙ БОЛОХООР 100 АЙЛААС 1000 -ААР ЯВДАГВ МӨН Ч ОЛОН УДАА ХЭЛ АМ ХЭРҮҮЛ ХИЙЛЭЭ ӨӨРЧЛӨГДСӨН ЮМ ӨЧҮҮХЭН Ч АЛГА. ЖОЛООЧ НАР НЬ "ХЭЛДЭГ ГАЗРАА ХЭЛ УГААСАА ИНГЭЖ ЯВДАГ" ГЭЭД ТООХГҮЙ БАЙДАГ. ХОТЫН ТЭЭВРИЙН ГАЗРИЙН МЭРГЭЖИЛТНҮҮД ГЭЭД ХҮМҮҮС БАЙДАГ ДААНЧ АЖЛАА ХИЙХГҮЙ ӨРӨӨНДӨӨ СУУГААД БАЙХ ЮМ. ЯАРАЛТАЙ АРГА ХЭМЖЭЭ АВЧ ӨГӨХГҮЙ БОЛ БАДРАЛ, БАТ-ҮҮЛ ХОЁРТ ИРГЭН ХҮНИЙ ХУВЬД АЛБАН ЁСООР ӨРӨГДӨЛ ГАРГАХААС ӨӨР ЗАМГҮЙ Л БОЛООД БАЙНА.

ИРГЭН 2016-02-25 107.190.130.36

за энэ нийтийн тээвэрийн үйлчилгээ гэж нэг өөдөө гардаггүй салбар байна. Үнэн хүнд байнаа . зарим автобуснууд шал өмхий. нөгөө угаар нагаар нь зааландаа шингэчихсэн. Үнэн лайтай. Тэр цэвэрлэгээ үйлчилгээ энэ гэж авах юм алга аа. Яндангийн утаа нь тэр чигээрээ хөө, нүүс цацаад явж байгаа байхгүй юу. Ийм юмнуудыг үйлчилгээнд явуулж байгаагийн хариуцлага хаана ямар байгууллага, албан тушаалтан дээр очих вэ. Энэ нийтийн тээврийн үйлчилгээг өөд нь татаад өгөх нам засаг хаана байна вэ???? ажиллуулж байгаа жолооч нар нь гэж бэрх юм аа. Зүгээр нэг гамбайтал тогтуун явж явган нүцгэн ядарсан олон түмнээ дээрэлхээд байхгүй яваад, зогссол энэ тэр дээрээ зогсож өгөөд байх ухамсартай юмнууд үзээд өгье гэсэн ч алга. Ерөөсөө хүн ачиж яваагаа ор тас мартчихсан явцгааж байгаа юм. Зарим нэг нь гашуудалд явж байгаа юм шигявж өгөхгүй. Яарсан, сандарсан хүмүүс л тэр чигээрээ байгаа шүү дээ сууж яваа хүмүүс нь. Ийм юмыг мэддэг ч үгүй юм шиг байгаа юм. Энэ нэг нар үздэггүй салбар байнаа таминь ээ. Одоо яахав. дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу л болоод удаж байна. Одоо нөгөө соц үеээсээ дордлоо.

s/ty 2016-02-25 103.10.23.193

tsooj,zarim gn byrees

Зочин 2016-02-25 103.10.23.193

500 Tugruguur hyndrelgui.

ali boloh 2016-02-25 103.10.23.193

mungo hariulaxguigeep Taarcan mungoo beldej ochdog um bn.

Cariin bilet ashigtai ! 2016-02-25 103.10.23.193

Belen mungo hiihed, abtomat xynagchaac busdaar haritsangui cain bgaa.

Зочин 2016-02-25 202.179.27.121

20 цагаас хойыш хналт тавиад үз дээ.

zorchich 2016-02-25 122.201.20.10

abtobusnii zarim jolooch nar joloo barij yavahdaa tamhi tataad baih yum shaardlaga huleej avahgui yum aa.astam bagtraa uvchtei hund hetsuu baina .ene jolooch nartaa helj uguuch ee