БНСУ: Томууны вакцинжуулалтыг түр зогсоохыг шаардав

Хуучирсан мэдээ: 2020.10.23-нд нийтлэгдсэн

БНСУ: Томууны вакцинжуулалтыг түр зогсоохыг шаардав

БНСУ: Томууны вакцинжуулалтыг түр зогсоохыг шаардав

Өмнөд Солонгос даяар улирлын ханиад томууны эсрэг вакцинжуулалтын аян энэ сарын 13-нд эхэлснээс хойш нийт 30 хүн вакцин тариулсныхаа дараа нас бараад байгаа энэ улсын нийгмийг айдаст автуулаад байгаа юм. Иймд вакцинжуулалтын аяныг түр зогсоохыг тус улсын тэргүүлэх эмч нар эрх баригчдаас шаардаж байна.

Тус улсын Ерөнхий сайд Чун Сэ Кюн нас барсан хүмүүсийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлээд энэ хэрэг дээр мөрдөн байцаалт явуулахыг холбогдох албаныханд үүрэг болгожээ. Гэсэн ч эрх баригчид вакцинжуулалтыг зогсоохгүй гэдгээ өчигдөр /2020.10.22/ болсон хуралдааны үеэр мэдэгдсэн юм. Учир нь, урьдчилсан шатны дүгнэлтээр дээрх хүмүүсийн нас баралт томуугийн вакцинтай шууд холбоогүй гэж гарсан аж.

Үүнээс өмнө тус улсад 2005 онд вакцинтай холбоотой хамгийн өндөр нас баралт бүртгэгдэж байжээ. Тухайн жил зургаан хүн вакцин хийлгэсний дараа нас барж байсан юм байна.

Өмнөд Солонгосын засгийн газрын хэрэгжүүлж буй вакцинжуулалтын аянд 8.36 сая хүн хамрагдсан бөгөөд үүнээс 350 оричм хүнд хариу урвал илэрсэн байна. Тус улсын Засгийн газраас нийт 19 сая орчим хүнийг томуугийн вакцинжуулалтад хамруулахаар төлөвлөөд байгаа юм. Нас барсан иргэд “Korea Vaccine”, “Boryung Biopharma”, “LG Chem”, “SK Bioscience” компаниудын үйлдвэрлэсэн вакциныг хийлгэжээ.

Эх сурвалж: GUARDIAN, KOREATIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж