19 настай залуу Жо Байденг хөнөөхийг завджээ

Хуучирсан мэдээ: 2020.10.23-нд нийтлэгдсэн

19 настай залуу Жо Байденг хөнөөхийг завджээ

19 настай залуу Жо Байденг хөнөөхийг завджээ

АНУ-ын шүүхээс шинээр боловсруулсан тайланд умард Каролинагийн Каннаполис хотод машиндаа дүүрэн тэсрэх бөмбөг, галт зэвсэг ачиж яваад баригдсан эр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Жо Байденг хөнөөхөөр төлөвлөж байсан талаар дурджээ. Сэжигтэн 19 настай Александер Хиллел Трейсманы машиныг Каннаполис хотын банкны ойролцоо газраас олсон бөгөөд галт зэвсэг, тэсрэх бөмбөг хийх зааварчилгаа бүхий номнууд, тэсрэх бодисууд, хэд хэдэн жолооны үнэмлэх, хэдэн зуун мянган ам.доллар бэлнээр олдсон байна. Уг машин банкны гадаа нэлээд хэд хоносон учир ажилтнууд нь цагдаа дуудаж шалгуулсан гэнэ.

Цагдаа нар Хиллелийн компьютер дээрээс бага насны хүүхдийг бэлгийн хүчирхийлэлд оруулсан бичлэгүүд, АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж буй Жо Байденг алах төлөвлөгөөгөө ярилцсан хэд хэдэн зурвас олжээ.

Хэргийг шалгах явцад Трейсманыг Жо Байдений гэрийн хаягийг олж авсан, гэрийнх нь ойролцоо ресторанаар үйлчлүүлдэг байсан, Жо Байденг хөнөөхөөр төлөвлөсөн ажлын жагсаалт гаргасныг олж мэджээ.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж